Налайх дүүргээс нэр дэвшиж байгаа 15 хүнийг сонгуулийн хороо нь бүртгэхээр боллоо. Уг 15 хүнийг бүртэг гэсэн шүүхийн шийдвэр гарсан ч сонгуулийн хороо давж заалдах нэрээр цаг хожиж хууль зөрчсөөр байсан юм. Энэ хууль бус үйлдлийн эсрэг Налайх дүүргийн иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж өлсгөлөн зарласан бөгөөд үүнийхээ үр дүнд ялалт байгуулж МАХН-аас нэр дэвшиж байгаа 15 хүн албан ёсоор нэрээ бүртгүүлэхээр боллоо. Тэд өнөөдөр мандатаа авч шударга ёсыг түгээх ажилдаа шуурхайлан орсон тухай тус дүүргээс мэдээллээ.
Налайх дүүрэгт МАХН-аас ИТХ-д нэр дэвшихээр бүртгүүлэх гэж байсан 15 хүнийг сонгуулийн хороо нь бүртгэхээс татгалзаад байсан билээ. Эсэргүүцлээ илэрхийлсэн иргэд Налайх дүүргийн ЗДТГ-ын өмнө жагсаал цуглаан хийгээд байсан. Харин өнөөдөр нэр дэвшиж байгаа 15 хүнийг сонгуулийн хороо нь бүртгэхээр боллоо. Тэд өнөөдөр мандатаа авсан талаар тус дүүргээс мэдээллээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (3)