Титан нэртэй сүпер компьютерийг америкчууд бүтээжээ. Үүнийг хамгийн хурдан үйлдлийн системтэй учир компьютерийн хаан хэмээн өргөмжилж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Америкийн Теннеси мужийн Оак Ридж үндэсний лабораторид бүтээсэн Титан нь “Крэй ИксКэй7” гэдэг үйлдлийн системтэй аж. Энэ нь секундэд дөрвөн триллион тооцоолол хийх чадвартай гэсэн үг юм байна.
Титаны араас “Блю Жен”-ий Секоя, Японы Фүжицү, Германы “Жүкүин” зэрэг компьютерууд жагсчээ. Топ 500 компьютерийг жагсаахад хамгийн сүүлд буюу 500 дахь байранд Япон дахь “IBM”-ийн үйлдвэрлэсэн “ИксСери”-ийн компьютер орсон байна. 2009 онд Америкчуудын компьютер Хятадын “Тианха1А” болон Японы “Фүжицү” компьютерийн ард жагсаж байжээ. Гэсэн ч энэ жил “Хамгийн хурдан, сүперкомпьютер” гэх тодотголыг авч чадлаа.
Мэргэжилтнүүд компьютерийн СPU-г сольж, GPU болговол өнөөдрийн сүперкомпьютерийн хүч чадал 1000 дахин нэмэгдэнэ гэж тооцжээ. Гэвч GPU технологи нь илүү их цахилгаан зарцуулдаг юм байна.

Comment (1)