Майкрософт
корпорацийн дараагийн гүйцэтгэх захирал хэмээн таамаглагдаж байсан
“Windows” компанийн захирал Стивен Синофский ажлаасаа гарч буй талаар
“Yahoo” мэдээллээ. Тус компанийн “Windows 8” үйлдлийн системийг
худалдаанд гаргаснаас хойш хоёрхон долоо хоногийн дараа тэрээр ажлаа
өгөхөөр болжээ. “Windows 8” үйлдлийн систем худалдаанд гарснаараа
уналтад ороод байсан компанийхаа хувьцааг асар хурдан хугацаанд өсгөж,
тэсрэлт хийсэн юм.
Майкрософт корпорацийн дараагийн гүйцэтгэх захирал хэмээн таамаглагдаж байсан “Windows” компанийн захирал Стивен Синофский ажлаасаа гарч буй талаар “Yahoo” мэдээллээ. Тус компанийн “Windows 8” үйлдлийн системийг худалдаанд гаргаснаас хойш хоёрхон долоо хоногийн дараа тэрээр ажлаа өгөхөөр болжээ. “Windows 8” үйлдлийн систем худалдаанд гарснаараа уналтад ороод байсан компанийхаа хувьцааг асар хурдан хугацаанд өсгөж, тэсрэлт хийсэн юм.
Энэ компанид 23 жил зүтгэсэн ахмад “дайчин” Стивен Синофски ажлаа өгөх болсон талаар тус компанийн захирал 56 настай Стив Баллмер өчигдөр мэдээлжээ. Стивен Синофскийгийн орыг өмнө нь “Windows”-д програм хангамж болон техник хангамжийн хэсгийг удирдан ажиллуулж байсан Жүли Ларсон-Грин залгамжлахаар болсон байна.
Стивен Синофский яагаад ажлаа өгөх болсон талаар компани хийгээд хувийн зүгээс хэвлэлд тайлбар хийгээгүй байгаа юм. Мөн түүнийг аль нэгэн өрсөлдөгч томоохон компанид орно гэсэн мэдээлэл ч байхгүй байна.

Д.Идэр
Сэтгэгдэл (2)