"Зүүн хойд Азийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагаа" сэдэвт олон улсын бага хурал өчигдөр манайд эхэлсэн. Энэхүү хурлаар салхин цахилгаан станц барих асуудал хөндөгдсөн юм. Тус хуралд БНСУ, БНХАУ, ОХУ, Япон, БНАСАУ зэрэг улсаас гадна Ардчилсан Солонгос орны төлөөлөгч нар оролцсон бөгөөд тэд манай улсыг сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй гэдгийг онцолсон юм. Уг хурлын үеэр эрчим хүчний сайд М.Сономпил "Сэлэнгэ мөрний сав газарт томоохон чадлын усан цахилгаан станц барьж байгуулах, хэд хэдэн салхин парк барихаар тооцоо судалгаа хийж байгаа. Эхний ээлжинд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 50 МВтын чадалтай "Салхит" паркийг ирэх сард сүлжээнд холбохоор ажиллаж байна" гэв.
2020 он гэхэд 20-25 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр ашиглан үйлдвэрлэхээр болж байгаа аж. "Зүүн хойд Азийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагаа" сэдэвт олон улсын бага хурал хоёр өдөр үргэлжилж оролцогчид Төв аймгийн нутагт барьж буй "Салхит" паркийн бүтээн байгуулалттай танилцах юм байна.

Comment (5)