Жил бүр зохиогддог "Coke’n beat” наадмаас төрсөн залуус улс орноо төлөөлөн амьд хөгжмийн "Asian beat" наадамд оролцдог билээ. Энэ жилийн "Coke’n beat” наадамд оролцож түрүүлсэн "UFO" хамтлагийн залуус Сингапурт болсон "Asian beat 2012" наадамд оролцоод мундаг амжилт гаргаад иржээ. "UFO" хамтлагийн залуус оролцож гуравдугаар байрт орсон байна. Энэ нь Монголын амьд хөгжмийн түүхэнд урьд хожид гаргаж байгаагүй амжилт юм. Тус хамтлагийнхан энэ сарын 14-ний 12.00 цагт эх орондоо ирэх ажээ.
Т.Хулан