Ерөнхий сайд Н.Алтанхуяг Багануурын Нүүрсний уурхайд өөрийн биеэр ажиллаж, нийслэлийн иргэдэд 40 кг-ийн шуудайтай нүүрсийг 3500 төгрөгөөр худалдан авах боломжийг олгосон. Үнэхээр ч нүүрсний үнэ хаданд гараад байсан үед ийм шийдвэр гаргасан нь гал түлж амьдардаг хэн бүхний магнайг тэнийлгэсэн баярт мэдээ байлаа. Энэ сарын 8-аас хямд нүүрсийг нийслэлийн бүх дүүрэгт хулалдаж эхэлнэ гэж байсан ч хараахан бүх дүүргүүдэд хямд нүүрс зарагдаж эхлээгүй л байна. Иргэдэд хүлээлт үүсгээд байгаа Багануурын хямд нүүрс өчигдрийн байдлаар гэхэд Хан-Уул болон Сонгинохайрхан дүүрэгт л борлуулж байна.
Гэхдээ түлээ нүүрсний гол зах гэгддэг “Цайз” зах дээр Налайхын жижиг шуудайтай нүүрс 1400 төгрөг болж хямдарсан байна. Цас орж хүйтэрч буй сургаар үнэ нэмэгдэх нь үү гэтэл харин ч даруй 500 төгрөгөөр хямдарчээ. Энэ нь хямд нүүрс борлуулж эхэлсэнтэй шууд хамааралтай юм. Ямар ч байсан 2000 төгрөгийн үнэд хүрч байсан нүүрс 600 төгрөг болж хямдарчээ. Хоёр жилийн өмнө нүүрс энэ үнээр зарагдаж байсан. “Хямд нүүрс худалдаж эхэлсний сургаар Налайхын нүүрс хямдарч байгаа нь сайхан л байна. Харин одоо засгаас өгч байгаа нүүрсээ л авмаар байна” гэсэн хүмүүс хаа сайгүй тааралдана.
Нүүрсийг хаанаас, яаж авах замаар иргэд тодорхой ойлголтгүй байгаагаас гадна Баянзүрх дүүргийн 5-р хороон дээр гэхэд л нүүрс борлуулах журам дүрэм ирээгүй байгаа гэнэ. Тиймээс иргэдэд тодорхой ойлголт өгөхийн тулд Нийслэлийн хөдөлмөрийн газраас хямд нүүрсний талаар асууж тодрууллаа. Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга О.Эрдэнэбат “Уг нүүрсийг энэ долоо хоногийн сүүлчээр Чингэлтэй дүүргийн айлуудад худалдаална. Бас зурагтаар яриад байгаа шиг ямар ч өрхийг амьдралын боломжоор нь ялгаварлахгүй. Баасан гаригт бараг борлуулаад эхэлчихнэ. Дараа нь Баянзүрх дүүрэгт борлуулна. Ингэхдээ хар, ногоон, цэнхэр тасалбараар долоо хоногийн гарагуудын дугаараар олгоно. Одоогоор нийслэлийн Хан-Уул, Соргинохайрхан дүүргүүдэд олгож байгаа. Нэг хорооннд өдөрт дунджаар арваад портер машин нүүрс буулгах юм. Гэхдээ хороод цэгүүдээ хаана, байрлуулах, яаж борлуулахаа хороолд өөрсдөө шийднэ” гэсэн юм. Ямартай ч чингэлтэй дүүргийн иргэд хямд нүүрсээ энэ долоо хоногийн сүүлээр авах нь. Мөн уг нүүрсний борлуулалт иргэдийн гар дээр хүрэхгүй байгаа нь нүүрс борлуулах ажлын хэсгийнхнээс болсон гэнэ.
24tsag.mn

Сэтгэгдэл (5)