МЭДЭЭЛЭЛ
”ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА” СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2018-02-08

Та “ДЭЛГҮҮРИЙНХЭЭ БАРААГ ХЭРХЭН ӨРӨХ ВЭ?”, “ЗАЙ ТАЛБАЙГ ЯАЖ АШИГЛАХ ВЭ” зэрэг асуудлуудтай тулгарч байна уу? 
Тэгвэл танд "ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА" суурь мэдлэгийн сургалт тусална.

1) Хугацаа: 
2018.03.17 10:00-17:00

2) Хамрагдах хүн: 
Дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч, зохион байгуулагч, дэлгүүрийн 
удирдлагын анхан шатны мэдлэгтэй болохыг хүссэн хүн бүхэнд 
нээлттэй.

3) Хамрагдах хүний тоо: 30 хүн

4) Сургалтын төлбөр: 75,000₮

5) Хичээл заах багш: Ж.Гансүх
Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш
"Наран март" ХХК-ийн гүйцэтгэх захирал, "Макс хүнс" ХХК-ийн 
худалдаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан, үндэсний 
компани байгууллагуудад зөвлөгөө өгч байсан туршлагатай. 
Одоо "Central Express CVS" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан 
захирлаар ажиллаж байна.

6) Хичээлийн агуулга:
・Дэлгүүрийн байгууламжийн төлөвлөлт
・Талбайн бүтэц, зохион байгуулалт, гэрэлтүүлэг төлөвлөх
・Бараа өрөлт, тавиур
・Худалдан авагч, үйлчлүүлэгчийн удирдлага

7) Бүртгэл:
Монгол-Японы төв дээр өөрийн биеэр хүрэлцэн ирэх эсвэл 
ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.

8) Холбоо барих: 
Утас: (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)
И-мэйл хаяг: amgalan@japan-center.mn,
bayarmaa@japan-center.mn, 
oyunzaya@japan-center.mn