МЭДЭЭЛЭЛ
KPI БА ЧАДАМЖИЙН УДИРДЛАГА СУРГАЛТ
2-22



1) Зорилго: 
  Сүүлийн жилүүдэд Монголын дунд болон томоохон хэмжээний аж ахуйн нэгжүүдэд байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын ерөнхий бүтэц болох KPI-ийн удирдлага ихээхэн дэлгэрч байгаагийн зэрэгцээ KPI-д суурилсан хүний нөөцийн үнэлгээ, цалин урамшууллын системийг нэвтрүүлж буй байгууллага нэмэгдсээр байна.
 Уг сургалтаар ур чадварыг хөгжүүлэх гол тогтолцоо болох “Чадамжийг хөгжүүлэх бодлого”-ын талаар дасгал ажил хийж, чадамжийг хөгжүүлэх аргачлалыг бодитоор эзэмшинэ. Мөн багшийн лекц, дасгал ажлаар зогсохгүй Монголын компаниудад KPI болон чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлагын системийг нэвтрүүлж буй жишээ, туршлагатай танилцана. 

2) Сургалтын онцлог: 
  Онол, дадлага хосолсон практик сургалт

3) Хичээллэх өдөр, цаг: 
2018.03.19-23 (Даваа- Баасан)  15:00 -19:30 

4) Хамрагдах хүн: 
KPI-ийг хэрэгжүүлж буй байгуулагын удирдах албан тушаалтан, хүний нөөцийн менежер, бизнесийн зөвлөхүүд

5) Хамрагдах хүний тоо: 30 хүн 

6) Сургалтын төлбөр: 200,000 төгрөг
※Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

7) Хичээл заах багш: Кавагүчи Шиничиро (Ph.D)  
Хоккайдо их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Японы бүтээмжийн төвийн олон улсын хэлтэст зөвлөх, MSCI компанид ТУЗ-ийн дарга, APO мэргэжилтэн, EBRD зөвлөх, ЖАЙКА-ийн төслийн мэргэжилтэн, Монгол-Японы төвийн богино хугацааны мэргэжилтнээр тус тус ажиллаж буй бөгөөд 2002 оноос хойш Монгол компаниудад менежментийн үнэ цэнэтэй зөвлөгөөг өгсөөр ирсэн.

8) Сургалтын ерөнхий агуулгa:


Он сар өдөр

Агуулга

 

 

 

2018.03.19

(Даваа)

Нэгдүгээр бүлэг: Хүний нөөцийг болон байгууллагыг үр дүнтэй удирдаж, ажиллуулах KPI-ийн удирдлага 

1.     Хүний нөөцийг болон байгууллагыг үр дүнтэй удирдаж, ажиллуулах KPI-ийн удирдлагын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх

1-1. KPI-ийн удирдлага нь хүний нөөц болон байгууллагад    

    шаардлагатай болдог шалтгаан

1-2. KPI-ийн удирдлагын арга

1-3. KPI-ийн удирдлагын явцад үүсэх буруу ойлголт болон алдаа

1-4. KPI-ийг хэрэгжүүлэхэд саад болох хүчин зүйл

1-5. Японы компаниудын KPI-ийн удирдлагын жишээ

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018.03.20-22

(Мягмар)

-Пүрэв)

Хоёрдугаар бүлэг: Менежментийг (стратеги/бизнес процесс/үйл ажиллагааны процесс) харагдахуйц болгох арга хэрэгсэл болох KPI-ийн удирдлага

2.     Менежментийг харагдахуйц болгох арга хэрэгсэл болох KPI-ийн удирдлагын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх

2-1. Менежментийг харагдахуйц болгох гэдэг нь

2-2. Харагдахуйц болсон менежментийн давуу тал

2-3. KPI-ийн удирдлагыг харагдахуйц болгох менежментийг

    хэрэгжүүлэх үе шат

·         1-р үе шат: Компанийн дээд түвшний зорилтыг харагдахуйц болгох

·         2-р үе шат: Компанийн гадаад, дотоод бизнесийн орчныг харагдахуйц болгох

·         3-р үе шат: Менежментийн стратегийг харагдахуйц болгох

·         4-р үе шат: KPI-д тулгуурлан компанийн гүйцэтгэлийн удирдлагыг харагдахуйц болгох

·         5-р үе шат: Мониторингийн системийг харагдахуйц болгох

 

v  Монгол компанийн жишээ танилцуулга

Цоба ХХК: “Менежментийг харагдахуйц болгох” (Компанийн дээд түвшний зорилт ба стратеги)

 

 

 

2018.03.23

(Баасан)

Гуравдугаар бүлэг: Стратегит хүний нөөцийн удирдлага, хэрэгжилтийг харагдахуйц болгох арга хэрэгсэл болох KPI-ийн удирдлага

3.     Стратегит хүний нөөцийн удирдлага, хэрэгжилтийг харагдахуйц болгох арга хэрэгсэл болох KPI-ийн удирдлагын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх  

3-1. Нийт компанийн хэмжээнд шаталсан KPI-ийг хэрэгжүүлэх

3-2. Үйл ажилагааны шинжилгээний арга, бүтэцлэгдсэн асуултын арга

3-3. KPI болон чадамжийг тусгасан PDCA-д суурилсан бүтэцлэгдсэн ажлын байрны шинжилгээ

3-4. Ажлын байрны шинжилгээний дүнг тусгасан ажлын байрны тодорхойлолт

3-5. KPI-д суурилсан үйл ажиллагааны процессийн шинжилгээ болон ажлын байрны тодорхойлолт

3-6. KPI болон чадамжийн гүйцэтгэлийн үнэлгээтэй уялдсан цалин, урамшууллын загвар

 

v  Монгол компанийн жишээ танилцуулга

     Эрдэнэт үйлдвэр ХХК: “KPI болон чадамжид тулгуурласан                       хүний  нөөцийн удирдлага, хэрэгжилт”

v  Хэлэлцүүлэг: Монгол дахь “Менежментийг харагдахуйц болгох болон KPI-ийн удирдлага”-д тулгарах асуудал, хариу арга хэмжээний зөвлөмж

(Панелист: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны дэд дарга Д.Мөнхболд)









































9) Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

10) Бүртгэл:

1. Бүpтгэлийн хугацаа: 2018.02.22 (Пүрэв) – 2018.03.16 (Баасан)  09:00-18:00
        ※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
2. Бүртгүүлэхэд шаардлагатай материал:
   1) Бүртгэлийн анкет (Монгол-Японы төвөөс авах эсвэл ЭНД ДАРЖ онлайнаар бүртгүүлэх)
   2) Сургалтын төлбөр (Бэлэн бусаар төлөх бол тус төвөөс нэхэмжлэх авна уу)

3. Бүртгүүлэх газар: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв 
        Хариуцсан ажилтан: О.Амгалан, О.Баярмаа, Э.Оюунзаяа
        Харилцах утас: 11-310879 (Ext.3), 11-325123 (Ext.3)
        И-мэйл хаяг: amgalan@japan-center.mn, 
                              bayarmaa@japan-center.mn, 
                              oyunzaya@japan-center.mn  
        Цахим хуудас: www.japan-center.mn
        Фэйсбүүк хуудас: www.fb.com/Mojc.business


НЭЭЛТТЭЙ СЕМИНАР: Тус сургалтын гол агуулгыг танилцуулна. 
                          Хугацаа: 2018.03.16 /Баасан/ 18:30-20:00
                          Төлбөр: 5,000 төгрөг /Ирэхдээ бэлнээр авчрах/

Нээлттэй семинарт ЭНД дарж бүртгүүлнэ үү.