БИЗНЕСИЙН СУРГАЛТ
”ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА” БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ
2018-03-03 09:23


1) Зорилго: 
  Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, үйлчилгээний байгууллагын тохижилт, бараа өрөлтийн техникийг олон улсын жишигт нийцүүлэх, мөн ажилтнаа хэрхэн сургах, үйлчлүүлэгчийг хэрхэн татах чадварыг эзэмшүүлнэ. 
  
2) Сургалтын онцлог: 
  Онол, дадлага хосолсон практик сургалт

3) Хичээллэх өдөр, цаг: 
2018.04.02-06 (Даваа- Баасан)  15:00 -19:30 

4) Хамрагдах хүн: 
  Дэлгүүр, үйлчилгээний газрын үйл ажиллагаа эрхлэгч, удирдах албан тушаалтан, менежер зохион байгуулагч

5) Хамрагдах хүний тоо: 30 хүн 

6) Сургалтын төлбөр: 200,000 төгрөг
※Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

7) Хичээл заах багш: Үэхигаши Кожи 
“Панасоник” корпорацид  34 жил тасралтгүй ажилласан туршлагатай. Энэ хугацаанд хүний нөөцийн төвийн ахлах багш, “Панасоник Филиппин”-д дэд захирал, “Панасоник Тайвань”-д үйл ажиллагаа эрхэлсэн захирал, ”Панасоник Америк”-д орлогч захирлаар тус тус ажиллаж байсан. Одоо “Рело Панасоник” компанид багшаар ажиллаж байна.

8) Сургалтын ерөнхий агуулгa:

Дэлгүүр байгуулах

Бараа өрөлт

Хэрэглэгчийн менежмент

Борлуулалтыг нэмэгдүүлэх стратеги

Ажилтны сургалт 

Борлуулалтыг идэвхжүүлэх тусгай арга хэмжээ

Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах нь

POP, зар сурталчилгаа


9) Гэрчилгээ: 
  70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

10) Бүртгэл:
1. Бүpтгэлийн хугацаа: 2018.03.01 (Пүрэв) – 2018.03.30  (Баасан)  09:00-18:00
※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
2. Бүртгүүлэхэд шаардлагатай материал:
   1) Бүртгэлийн анкет (Монгол-Японы төвөөс авах эсвэл ЭНД ДАРЖ онлайнаар бүртгүүлэх)
   2) Сургалтын төлбөр (Бэлэн бусаар төлөх бол тус төвөөс нэхэмжлэх авна уу)
3. Бүртгүүлэх газар: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв 
        Хариуцсан ажилтан: О.Амгалан, О.Баярмаа, Э.Оюунзаяа
        Харилцах утас:11-310879 (Ext.3), 11-325123 (Ext.3)
        И-мэйл хаяг:  amgalan@japan-center.mn, bayarmaa@japan-center.mn, 
                               oyunzaya@japan-center.mn  
        Цахим хуудас:www.japan-center.mn
        Фэйсфүүк хуудас:www.fb.com/Mojc.business


Тус сургалтын гол агуулга болон “Менежментийн загварчлал” хичээлийн агуулгаас товч  танилцуулна. 
               Хугацаа: 2018.03.30 /Баасан/ 18:30-20:00
               Төлбөр: 5,000 төгрөг /Ирэхдээ бэлнээр авчрах/
Нээлттэй семинарт ЭНД дарж бүртгүүлнэ үү.