Дэлхийн
хамгийн анхаарал татам нүсэр алмаз 21 сая доллараар зарагдсан талаар
“Guardian” мэдээллээ. Ямар ч сэвгүй 76 каратын Аркдиук Иосиф алмазыг
Энэтхэгийн алдарт Голконда уурхайгаас олдсон хэмээн ярьдаг.
Дэлхийн хамгийн анхаарал татам нүсэр алмаз 21 сая доллараар зарагдсан талаар “Guardian” мэдээллээ. Ямар ч сэвгүй 76 каратын Аркдиук Иосиф алмазыг Энэтхэгийн алдарт Голконда уурхайгаас олдсон хэмээн ярьдаг.
Женевийн “Кристи” дуудлага худалдааны төвд ихээхэн өрсөлдөөн дунд зарагдсан алмазыг 15 саяын үнэд хүрнэ хэмээн тооцоолж байжээ. Саяын худалдаанаас өмнө алмазыг 1993 онд 6.5 сая доллараар зарж байсан байна.
“Кристи” дуудлага худалдааны төвийн олон улсын үнэт эдлэлийн хэлтсийн дарга Франшоис Куриэль “Голконда болон дэлхийн өнгөт алмазны хувьд энэ нь карат тутмын үнээр үнэлбэл хамгийн өндөр үнээр зарагдсан явдал боллоо” хэмээн хэлжээ.
Австрийн эзэн хааны удам Аркдиук Иосифын нэрээр нэрлэгдсэн тус алмазыг 1933 онд Унгарын хунтайж Харпбургын банкинд барьцаа болгон тавьж байсан гэдэг. Гурван жилийн дараа Европийн банкерт зарагдсан алмаз францад хадгалагдаж, дэлхийн хоёрдугаар дайны турш огт гаргаагүй аж. Үүнээс хойш 1961 онд дуудлага худалдаанд орж, 1993 онд тус төвд анх удаа дуудлага худалдаагаар зарагдаж байжээ.

Д.Идэр