Нээлттэй семинар
74 ДЭХ НЭЭЛТТЭЙ СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2018-03-14 14:52

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь, Японы “Хохокафу” компанитай хамтран  “Япон цайны ёслол”-ыг 3-р сарын 10-ны бямба гаригт амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны зорилго нь монголчуудад японы уламжлалт соёлын нэг болох цайны ёслолыг ойроос харж тэрхүү соёлын талаарх ойлголтыг оролцогчдод өгөх явдал байлаа. Энэ удаагийн нээлттэй семинарыг Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн япон сангийн зохицуулагч Фүжино Норико нээж үг хэлсэн.  Японы “Хохокафу” компаний ерөнхийлөгч хатагтай Фүриока Шихо “Японы цайны ёслол”-ын талаарх ерөнхий мэдээллийг товч танилцуулсан бөгөөд мөн семинарыг хамтран зохион байгуулагч Рицүмэйкан их сургуулийн багш Мияаваки Ноборү “Монгол япон 2 улсын эдийн засгийн түншлэлийн дараах нүүрс болон цайны замын тухай” илтгэл тавив.


Энэ удаагийн арга хэмжээнд нийт 58 хүн оролцов. Нээлтийн үгийн дараа Күриока багш цайны ёслолоо хийж эхэлсэн ба цайг зооглохын өмнө хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ япон амттанг амтлах боломжийг олгосон юм. Түүний дараагаар тусгайлан бэлдсэн аяганд ногоон цайгаа аягалан өгсөн бөгөөд оролцогчид маань амтархан ууцгаав. Тус нээлттэй семинарт оролцсон оролцогчид  маань япон цайны талаар жаахан ч гэсэн мэдлэг, мэдээлэлтэй болсон гэдэгт итгэлтэй байна.

Дараагийн нээлттэй семинар 6 сард болох бөгөөд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.