БИЗНЕСИЙН СУРГАЛТ
”МЕНЕЖМЕНТИЙН ЗАГВАРЧЛАЛ” БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ
2018-03-20 11:34
Та тоглоомын аргаар загвар компани байгуулж, менежментийн мэдлэгээ дээшлүүлэхийг хүсч байна уу? Та бүхэнд Монгол-Японы төвийн бизнесийн ахисан түвшний ээлжит сургалт болох "Менежментийн загварчлал" сургалтыг санал болгож байна.

 

 

 

 

1) Зорилго: 

 

 

Бизнесийн үр дүн нь санхүүгийн тайланд илэрдэг. Ямагт санхүүгийн тайланд гол анхаарал хандуулангаа бизнесийг удирдах ёстой бөгөөд бизнесээ заавал амжилтанд хүргэнэ гэсэн итгэл үнэмшилтэйгээр удирдах ёстой. Үүний тулд, менежментийн загварчлалыг ашиглан, бизнесийн шийдвэрийг шуурхай гаргах дадлага хийх нь үр дүнтэй арга бөгөөд бүх оролцогчдыг бизнесийн бодлого төлөвлөлтөнд оролцуулж, менежментийн практик арга барил эзэмшүүлнэ.

 

2) Сургалтын онцлог: 

 

Онол, дадлага хосолсон практик сургалт

 

3) Хичээллэх өдөр, цаг: 

 

2018.04.09-11 (Даваа- Лхагва) 15:00-19:30

 

4) Хамрагдах хүн: 

 

Аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, менежер, бизнес эрхлэгчид 
/Санхүүгийн суурь мэдлэгтэй байх!/

 

5) Хамрагдах хүний тоо: 20 хүн 

 

※Тус сургалтаар хийсвэр компани байгуулж, оролцогч бүрт удирдах албан тушаалын дүр хуваарилах тул 3 өдөр таслалгүй ирж чадах хүмүүс л хамрагдах боломжтой!

 

6) Сургалтын төлбөр: 160,000 төгрөг

 

※Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

 

7) Хичээл заах багш: Үэхигаши Кожи 

 

“Панасоник” корпорацид 34 жил тасралтгүй ажилласан туршлагатай. Энэ хугацаанд хүний нөөцийн төвийн ахлах багш, “Панасоник Филиппин”-ийн дэд захирал, “Панасоник Тайвань”-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал, ”Панасоник Америк”-ийн орлогч захирлаар тус тус ажиллаж байсан. Одоо “Рело Панасоник” компанид багшаар ажиллаж байна.

 

8) Сургалтын ерөнхий агуулгa:

 

 

 Санхүүгийн үндсэн ойлголт

 

 Бизнесийн үйл ажиллагааны урсгал
 Орлого, үр дүнгийн тайлан 
 Мөнгөн гүйлгээний тайлан

 

 Үйл ажиллагааны аюулгүй байдлын шинжилгээ

 

 Үйл ажиллагааны үр ашгийн шинжилгээ

 

 Менежментийн загварчлал тоглоом

 

 Загварчлал хийх арга
 Төлөвлөгөөний хүснэгт боловсруулах
 Санхүүгийн тайлан гаргах
 Гүйцэтгэлийн үнэлгээ хийх

 

 Загварчлалын дадлага: Бизнесийн өрсөлдөөн

 

 Загварчлалын дадлага: Бодит өрсөлдөөн

 

9) Гэрчилгээ: 

 

70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

 

10) Бүртгэл:

 

1. Бүpтгэлийн хугацаа: 2018.03.15 (Пүрэв) – 2018.04.06 (Баасан) 09:00-18:00
※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

 

2. Бүртгүүлэхэд шаардлагатай материал:

 

1) Бүртгэлийн анкет (Монгол-Японы төвөөс авах эсвэл ЭНД ДАРЖ онлайнаар бүртгүүлэх)
2) Сургалтын төлбөр (Бэлэн бусаар төлөх бол тус төвөөс нэхэмжлэх авна уу)
3) Бүртгүүлэх газар: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв 
        Хариуцсан ажилтан: О.Амгалан, О.Баярмаа, Э.Оюунзаяа
        Харилцах утас:11-310879 (Ext.3), 11-325123 (Ext.3)
        И-мэйл хаяг:  amgalan@japan-center.mn, bayarmaa@japan-center.mn, 
                               oyunzaya@japan-center.mn  
        Цахим хуудас:www.japan-center.mn
        Фэйсфүүк хуудас:www.fb.com/Mojc.business

 

 

 

НЭЭЛТТЭЙ СЕМИНАР 

 

 

 

Тус сургалтын гол агуулга болон “Дэлгүүрийн удирдлага” хичээлийн агуулгаас товч танилцуулна. 
Хугацаа: 2018.03.30 /Баасан/ 18:30-20:00
Төлбөр: 5,000 төгрөг /Ирэхдээ бэлнээр авчрах/

 

НЭЭЛТТЭЙ СЕМИНАР-т  энд дарж бүртгүүлнэ үү.