Toyota Motors корпораци дэлхий нийтэд тархсан 2.77 сая машинаа эргүүлэн татах болсон талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

Эдгээр машинуудын чиглүүлгийн механизм болон ус шахуурга нь алдаатай үйлдвэрлэгдсэн хэмээн үзэж байгаа тул буцаан татахаар болсоноо групп мэдэгджээ.
“Японоос 1.5 сая, АНУ-аас 670 мянга, Европийн орнуудаас 496 мянган машин татна” хэмээн төлөвлөсөн талаар өчигдөр копорацийн хэвлэлийн төлөөлөгч Жойчи Тачикава мэдээлсэн байна.
Түүний хэлснээр Prius болон Corolla-ын шинэ загваруудын эдгээр алдааг засахад 50 минут л орно гэсэн байна. Toyota 1997 оны 12 сараас хойш нийтдээ 3.3 сая Prius hybrid, 4.6 сая Camry машин үйлдвэрлэсэн аж.
Энэ мэдээлэл цацагдсаны дараа Toyota-ийн хувьцаа 0.5 хувиар унасан байна. Харин өрсөлдөгч Никкей компаний хувьцаа 0.1 хувиар өсчээ.

Д.Идэр