МЭДЭЭЛЭЛ
”ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ” СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ
2018-03-20
Байгууллагын хөгжлийн түлхүүр, бизнесийн амжилтын үндэс болсон ХҮН-ийг удирдах ухаанд эхнээс нь суралцмаар байна уу?
Тэгвэл танд МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШИЙН "ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ" суурь мэдлэгийн сургалтыг санал болгоё.


1) Сургалтын танилцуулга:
ЖДҮ-ийн менежментэд нэн шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалтуудын нэг бөгөөд хүний нөөцийн удирдлагын суурь ойлголт, түүхэн хөгжил, ажлын байран дээрх манлайлал, хүний нөөцийн үнэлгээний талаар тодорхой мэдлэгтэй болно.

2) Хугацаа: 
2018.04.14 /Бямба/ 10:00-17:00

3) Хамрагдах хүн: 
Хүний нөөцийн анхан шатны мэдлэгтэй болох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй.

4) Хамрагдах хүний тоо: 30 хүн

5) Сургалтын төлбөр: 75,000₮

6) Хичээл заах багш: Д.Дашмаа
Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш, 
"Жинзай Жапан" ХХК-ийн захирал.

7) Хичээлийн агуулга:
・Хүний нөөцийн удирдлагын суурь ойлголт, түүхэн хөгжил
・Хүний нөөцийн менежментийн үндсэн функц, үүрэг
・Хүний нөөцийн төлөвлөлт
・Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт
・Ажлын байран дээрх манлайлал, идэвхжүүлэлт
・Хүний нөөцийн үнэлгээ
・Хүний нөөцийн сургалт, хөгжил

8) Бүртгэл:
Монгол-Японы төв дээр өөрийн биеэр хүрэлцэн ирэх эсвэл ЭНД ДАРЖ онлайнаар бүртгүүлнэ үү.

9) Холбоо барих: 
Утас: (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)
И-мэйл хаяг: amgalan@japan-center.mn, bayarmaa@japan-center.mn, oyunzaya@japan-center.mn 
Цахим хуудас: www.japan-center.mn
Фейсбүүк хуудас: www.fb.com/Mojc.business