ЮНЕСКО-гийн санаачилгаар жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гарагт дэлхийн философийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг “Ирээдүй хойч үе” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд хийж буй юм. Энэ өдөр философийг сонирхдог хүн бүрийн өдөр хэмээдэг. Энэ өдрийн гол үйл ажиллагаа нь бидний амьдарч буй цаг үеийн гол асуудлуудыг хэлэлцэхэд чиглэсэн сургалтууд юм. ЮНЕСКО-гийн хамтран ажилладаг бүхий л байгууллага философийн холбогдолтой харилцан яриа, мэтгэлцээн, чуулган, семинар, соёлын өдөр, уран илтгэл зэрэг төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах юм.
Д.Ундрах 24tsag.mn