Энэ удаагийн орон нутгийн сонгууль бол манай нам эвслүүд чухал үйл
явдал юм. Учир нь УИХ-ын сонгуульд ядагдал хүлээсэн МАН-ын хувьд ялалт
байгуулж чадахгүйд хүрэх юм бол 2016 оны УИХ-ын сонгууль бүрхэг болно.
Харин АН-ын хувьд өнгөрсөн удаад УИХ-д ялалт байгуулж байсан орон нутагт
эрхээ алдсан тулд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадалгүй ядагдал
хүлээсэн. Хэн хэн үүнийг хүсэхгүй байгаа байх. Иймд ирэх долоо хоногт
болох орон нутгийн сонгуулийн тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж
байна.
1. Энэ удаагийн сонгууль 30 тойрогтой. Харин УИХ-ын сонгууль 19 тойрогтой байсан.
2. Энэ удаагийн орон нутгийн сонгууль бас түүхэндээ анх удаа автомат системээр явуулах болсон. Гэтэл үүнтэй холбоотой өмнөх УИХ-ын сонгуулийн хэл ам тасраагүй байхад дахин үүнийг ашиглаж байгаад зарим нам эвсэл эсэргүүцэж байгаа. Харин энэ удаад УИХ-ын сонгуулиар ашигласан 2500 ширхэг машиныг 2010 хэсгийн хороонд хуваарилсан байна. Мөн сонгуулийн үеэр нөөцөд үлдээсэн 490 ширхэг машиныг сонгогч олонтой хэсгүүдэд хуваарилаж байгаа аж.
3. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 8108 суудлын төлөө 19400 нэр дэвшигч өрсөлдөж байна.
4. УИХ-ын сонгуулийн адил бас л дуучин, тамирчид энэ удаагийн орон нутгийн сонгуульд хүч үзэж байна. Тухайлбал, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц Баянгол дүүрэгт өрсөлдөж байгаа бол “Номин талст” хамтлагийн дуучин Д.Хаянхярваа Баянзүрх дүүрэгт сонгогдохоор зүтгэж байна.

Энэ удаагийн орон нутгийн сонгууль бол манай нам эвслүүд чухал үйл явдал юм. Учир нь УИХ-ын сонгуульд ядагдал хүлээсэн МАН-ын хувьд ялалт байгуулж чадахгүйд хүрэх юм бол 2016 оны УИХ-ын сонгууль бүрхэг болно. Харин АН-ын хувьд өнгөрсөн удаад УИХ-д ялалт байгуулж байсан орон нутагт эрхээ алдсан тулд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадалгүй ядагдал хүлээсэн. Хэн хэн үүнийг хүсэхгүй байгаа байх. Иймд ирэх долоо хоногт болох орон нутгийн сонгуулийн тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
1. Энэ удаагийн сонгууль 30 тойрогтой. Харин УИХ-ын сонгууль 19 тойрогтой байсан.
2. Энэ удаагийн орон нутгийн сонгууль бас түүхэндээ анх удаа автомат системээр явуулах болсон. Гэтэл үүнтэй холбоотой өмнөх УИХ-ын сонгуулийн хэл ам тасраагүй байхад дахин үүнийг ашиглаж байгаад зарим нам эвсэл эсэргүүцэж байгаа. Харин энэ удаад УИХ-ын сонгуулиар ашигласан 2500 ширхэг машиныг 2010 хэсгийн хороонд хуваарилсан байна. Мөн сонгуулийн үеэр нөөцөд үлдээсэн 490 ширхэг машиныг сонгогч олонтой хэсгүүдэд хуваарилаж байгаа аж.
3. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 8108 суудлын төлөө 19400 нэр дэвшигч өрсөлдөж байна.
4. УИХ-ын сонгуулийн адил бас л дуучин, тамирчид энэ удаагийн орон нутгийн сонгуульд хүч үзэж байна. Тухайлбал, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц Баянгол дүүрэгт өрсөлдөж байгаа бол “Номин талст” хамтлагийн дуучин Д.Хаянхярваа Баянзүрх дүүрэгт сонгогдохоор зүтгэж байна.
5. Ах дүүгийн томилгоо шинэ нэр томъёог гаргаад байгаа Баянгол дүүргийн АН-ын дарга, Хүн ам, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хүүгээ, охиноо, гэргийгээ энэ удаагийн орон нутгийн сонгуульд зэрэг сойж байна. Ах дүүгийн томилгоо нь эцэстээ ийнхүү ах дүүгийн сонгууль болж өөрчлөгдлөө.
6. Сонгуулийн сурталчилгаа эхэлмэгц энэ тэнд сонгуультай холбоотой шуугиан гарч байна. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны тухайд сонгуулийн хууль харшилж байна. Учир нь тус сум нь Алаг-Эрдэнэ сумын харьяанд байдаг. Орон нутгийн сонгуулийн хуулиар сум, багуудаас ИТХ-ын төлөөлөгчид тодорно. Харин тосгон гэсэн нэгжийг заагаагүй тул орон нутагт төлөөллийн эрхгүй хоцорч байгаа аж. Хатгал тосгон 850 гаруй өрх, 4000 шахам хүн амтай, үүнээс сонгуулийн насны 2000 гаруй иргэнтэй.
7. Ийнхүү энэ асуудал шийдэгдэж дуусаагүй байхад үүнтэй зэрэгцээд Хөвсгөл аймгийн АН, МАХН, МҮАН, ИЗНН-ынхан аймгийнхаа сонгуулийн хороог ажил тааруу гэсэн шалтгаанаар татан буулгах саналыг мөн дэвшүүлсэн.
8. Эсэргүүцлийн “шуурга” энэ удаад Налайх дүүргийг дайрлаа. Орон нутгийн сонгуулийн хороо МАХН-аас нэр дэвшигч 15 хүнийг бүртгэхгүй гэсэн шийдвэр гаргаснаас үүдэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд жагсаал хийсэн. Энэхүү үйлдэл нь үр дүнд хүрэхгүй байсан тул тэд сонгуулийн хорооны байрыг эзэлж, улмаар өлсгөлөн болж хувирсаад байсан юм. Харин тэд ийнхүү тэмцсэнийхээ хүчинд мандатаа гардаж авсан юм. Энэ бол орон нутгийн сонгуулийг тойрсон томоохон дуулианы нэг байлаа.
9. СЕХ-оос сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүнг гаргах үндсэн баримт бичиг болох саналын хуудсыг хэвлүүлж, нийт 1,9 сая саналыг хуудсыг хэвлэсэн дууссан бөгөөд одоо хэсгийн хороодод саналын хуудас тараах ажил эхлээд байгаа аж.
10. Сонгуультой холбоотойгоор УИХ дахь намын бүлгүүдийн дарга нар хамтарсан мэдэгдэл гаргаж, гарын үсэг зурсан. Энэхүү мэдэгдэлд аймаг орон нутгийн удирдлагууд болон сонгуулийн тойрог, хэсгийн хороо, тэдгээрийн дарга, ажилтнууд улстөрийн зорилгоор нам эвсэл түүнээс нэр дэвшигчдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж хууль бус үйлдэл арга ажиллагаа явуулахгүй байх. Сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж сонгуулийн зарим тойргийн хорооны маргаантай асуудлаар гарсан шүүхийн хууль ёсны шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх зэргийг тусгажээ.
12. Сонгуульд долоон нам буюу МАН, АН, ИЗНН, МАХН, МҮАН, Эх орон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, түүнээс гадна МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, МАХН-ИЗНН-ын “Иргэний шударга ёс” эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж, тус тус бүртгүүлж, батламжаа авчээ.
13. Харин эмэгтэйчүүдийн квотын тухайд сонгуулийн хороодод 19400 нэр дэвшигч бүртгэгдсэнээс тэдгээрийн 30 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж.
14. Харин бие даан 893 хүн нэрээ дэвшүүлжээ. Бие даагчдын дийлэнх нь буюу 883 нь аймаг, сумдад, харин дүүргүүдэд ердөө 10 хүн бие даан нэрээ дэвшүүлсэн байна.
15. Энэ удаагийн аймаг, сум, дүүргийн ИТХ-ын нийт суудлын тоо 8108 байгаа. Үүнээс аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн суудлын тоо 745, дүүргийнх 295, сумынх 7068 байна.
16. Өнгөрсөн УИХ-ын сонгуультай адил холимог тогтолцоогоор явна. Энэ нь манай улсын түүхэнд анх удаагаа юм. Иймд намын жагсаалтаар төлөөлөгч орж ирнэ. Дээр дурдсан нийт суудлын 5241 нь мажоритар хэлбэрээр сонгогдоно. Харин үлдэж байгаа 2779 суудлыг хувь тэнцүүлэх хэлбэрээр хуульд заасны дагуу хуваарилж төлөөлөгчдийг сонгох аж.
17. Саналын хуудасны загварыг хувьд УИХ-ын сонгуулийн саналын хуудастай ойролцоо. Аймаг, сумын ИТХ-д нэр дэвшигчид саналын хуудасны нэг нүүрэн дээр бичигдэнэ. Саналын хуудасны дээд хэсэгт аймгийн ИТХ-д нэр дэвшигчид, нам, эвслийн нэр, доод хэсэгт нь сумын ИТХ-д нэр дэвшигчид, нам, эвслийн нэр бичигдэнэ.
18. Аймаг, сум, дүүргээр нь тооцоход нийтдээ 1740 төрлийн саналын хуудас хэвлэнэ. Харин өнгөрсөн УИХ-ын сонгуулиар 26 төрлийн саналын хуудастай байжээ.
19. Орон нутгийн сонгуулийн зөрчилдөөнтэй заалтууд. Тухайлбал, санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий иргэн тухайн шатны хуралд сонгогдох эрхтэй гэсэн заалт бий. Гэхдээ энэ нь Орон нутгийн сонгуулийн хуулийн “...Тухайн аймаг, сум, дүүрэгт байнга оршин сууж байгаа иргэд нутгийн өөрөө удирдах байгууллагаа өөрсдийн төлөөлөгчдөөр бүрдүүлэх үнд сэн арга мөн” гэсэн гол агуулгатайгаа зөрчилдөж байна.
20. Удаах нь сонгуулийн хэсгийн хороодод ажиллаж байгаа хүмүүсийн санал өгөх асуудлыг орхигдуулжээ. Энэ нь хүний сонгох эрхийг хязгаарлаж байгаа хэрэг юм.
21. Зарим нэг хүмүүс “нүүдлийн сонгууль” хэмээн дүгнээд байгаа. Учир нь нийслэлчүүд хөдөө орон нутагт өрсөлдөж байгаа. Түүний бодит жишээ бол “Гандирс”-ын Ц.Эрдэнэчулуун хатагтай. Тэрбээр Нийслэлээс Өмнөговь аймагт шилжин МАХН-аас аймгийн ИТХ-д нэр дэвшиж буй юм байна.
22. Энэ удаагийн сонгуулийн ирц анхаарал татаж буй нэг асуудал юм. Учир нь сонгууль арваннэгдүгээр сарын 21-ний өдөр болж байгаа юм. Хэдийгээр энэ өдрийг амралтын өдөр болгосон ч хүйтний эрч чангарч байгаа учир өвөлжөөндөө буусан иргэд сонгуульд оролцох магадлал тун бага байгаа хэмээн дүгнэлж байна.
23. СЕХ-ны дарга Н.Лувсанжавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.Содномцэрэнг даргаар томилсон юм. Ийнхүү орон нутгийн сонгууль шинэ даргатай болж байна.
24. Энэ удаагийн сонгуульд иргэд цахим үнэмлэхээрээ санал өгөх бөгөөд зарим аймгуудад үнэмлэх тараагдаж дуусаагүй байгаа аж. Тухайлбал, Сүхбаатар, Өмнөговь аймгуудад цахим үнэмлэх тараагдаагүй бөгөөд иргэд сонгууль өгөх боломжгүйд хүрээд байгаа юм.

Б.Даваа
Comment (3)