Их эзэн Чингис Хааны мэндэлсний 850 жилийн ойн хүрээнд Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ-наас Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоотой хамтран санаачлан Швед улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдээ мэдээлэл солилцох, харилцан зөвлөгөө өгөх зорилгоор “Швед дэх Монголчуудын өдөрлөг” арга хэмжээг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээ нь цаашид тогтмол зохион байгуулагдах бөгөөд Монгол хүүхэд багачуудад эх хэл, ёс заншлыг нь зааж сургах сургалт зохион байгуулах, “MGL” спорт клуб болон “Бид Монголчууд” зэрэг бусад байгууллагатай хамтран Монголчуудын дунд урлаг, спортын уралдаан тэмцээн явуулах, бүжгийн дугуйлан, секц хичээллүүлэхээс гадна Монголын эртний болон орчин үеийн кино үзвэр үзүүлэх зэрэг цогц үйл ажиллагаа байх юм.

Д.Ундрах 24tsag.mn