Хөвсгөл аймагт МАХН-ынхан сонгуулийн хороогоо эсэргүүцэн хуурай өлсгөлөн зарлаад байгаа билээ.Учир нь Хөвсгөл аймгийн сонгуулийн хороо МАХН, МҮАН-аас болон бие дааж нэр дэвшиж байгаа хүмүүсийг бүртгэхгүй байгааг ийнхүү эсэргүүцсэн энэ сарын 4-өөс өлсгөлөн зарласан. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ тус аймагт очиж ажиллах үеэрээ сонгуулийн хорооныхонтой уулзаж зөвшилцөлд хүрсэнээр 108 цаг үргэлжилсэн өлсгөлөн зогссон. Уг зөвшилцөлийн үеэр Хөвсгөл аймгийн сонгуулийн хорооны дарга Г.Төмөрбаатар “СЕХ-оос саналын хуудсыг дахин хэвлүүлж болно гэвэл та бүгдийг бүртгэж авахад бэлэн байна” хэмээн хэлсэн. Гэтэл өнөөдөр СЕХ-оос Г.Төмөрбаатарт албан бичиг явуулсан бөгөөд үүндээ саналын хуудсыг дахин хэвлүүлж болох юм гэсэн байна.
СЕХ-оос саналын хуудсыг дахин хэвлүүлэх боломжтой гэсэн хариу ирээд байхад тамгаа авч зугтаад байгаа Г.Төмөрбаатарыг хууль зөрчсөн гэж хөвсгөлчүүд үзэж байгаа аж. Энэ байдлыг эсэргүүцэн шударга ёсыг тогтоохын тулд МАХН-ын гишүүн Б.Оюунгэрэл хуурай өлсгөлөн зарлаж эхэлжээ.

Т.Хулан