Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяныг Интерпол руу захидал илгээсэн гэж АТГ-аас шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн нь шуугиан тариад байгаа билээ. Харин үүнд МАХН-ынхан хариу болгож УИХ-ын дэд дарга Л.Цог, шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар гарын үсэг зурсан захидалаа Интерполд и-мэйлээр явуулаад байгаа. Тэгвэл саяхан МАХН-ын “тэмцэгч” гишүүдийн нэг З.Баянсэлэнгэ гишүүн Монгол улсын иргэний хувьд Н.Энхбаярыг улс төрийн хэлмэгдүүлэлтэнд өртөөд байгаа, МАХН-ын гишүүдийг хэлмэгдүүлж байгаа гэх зэргээр нэлээн урт дэлгэрэнгүй захидал гараараа бичин шуудангаар явуулсан байна. Тэрбээр “МАХН-ын нэрийг авахаас эхлээд энэ асуудал яригдаж эхэлсэн. Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг интерполоор эрэн сурвалжлуулахдаа тулсан тийм ноцтой гэмт хэрэг өдүүлсэн эсэхийг нь тодруулаач, тодруулсныхаа дараа эрэн сурвалжлах шаардлагатай байна” гэсэн байна. З.Баянсэлэнгэ энэ захидлаа УИХ-ын гишүүний албан бланк дээр бичээгүй, зөвхөн УИХ-ын гишүүний албан тушаалтай гэдгээ дурдсан тул арай ч Э.Эрдэнэжамъяан шиг байцаагдахгүй байх хэмээн найджээ. Тэрбээр УИХ-ын гишүүн биш, иргэн хүнийхээ хувьд ийм захидал бичсэн гэдгээ олон дахин дурджээ. Учир нь албан тушаалаа ашиглалаа гээд бариад явчих юм билүү гэж сэрэмжилсэн байна. УИХ-дахь МАХН-ын бусад гишүүд ч мөн З.Баянсэлэнгийн адил Интерполд тус тусдаа захидал бичиж байгаа аж.
З.Баянсэлэнгэ гишүүнийг парламентад орохоосоо өмнө МАХН-ын мянгатын даргаар ажиллаж, Н.Энхбаярыг суллуулах гэж цөөнгүй хоног өлсгөлөн зарлаж байсныг олон нийт мэднэ. Тиймдээ ч Н.Энхбаярыг тойрон хүрээлэгчид дундаас хамгийн зоригтой алхам хийж, юм юмны түрүүнд гүйдэг "хүний мөстэй" гэж МАХН-ын гишүүд нь ярилцах болжээ. Анх Н.Энхбаярыг баривчлагдахад ам мэдэн хамгаалж байсан МҮАН-ын гишүүдийг бодвол хүн чанартай гэж үнэлэх болсон байна. Ялангуяа МҮАН-аас гарсан эмэгтэй УИХ-ын гишүүн Г.Уянгатай харьцуулах болжээ. Н.Энхбаярыг муулж, АН-ын захиалгат нэвтрүүлэг хийж байснаа сүүлд нэг эвсэл болж, хамгаалах болсныг нь МАХН-ын гишүүд дурдан ярьсаар. Харин З.Баянсэлэнгэ гадны парламентын гишүүний амийг аварсан шууиган нь намдаагүй байхад зориг гарган Н.Энхбаярын талаар Интерполд захидал бичсэн нь намын гишүүдийнх нь сэтгэлийг хөдөлгөсөн бололтой.
Ийнхүү сүүлийн үед З.Баянсэлэнгэ гишүүн намын гишүүдийнхээ дунд баатар болоод байна. Харин түүнийг Интерполд захидал бичсэн гэж Э.Эрдэнэжамъян шиг эрүүгийн хэрэг үүсгэх болов уу, үгүй юу гэдэг сонирхол татсан сэдэв хэвээр байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (38)