Өнөөдөр Сүхбаатарын талбайл Нийслэлийн ЗДТГ-аас өдөрлөг зохион байгуулна. “Гэр хорооллын дахин төлөвлөлт ба Тохилог амины сууц” сэдэвтэй өдөрлөгийн үеэр тохиолог амины сууцны загваруудыг танилцуулах юм байна. Уг арга хэмжээнд нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл болон бусад албаны хүмүүс оролцох юм. “Гэр хорооллын дахин төлөвлөлт ба Тохилог амины сууц” өдөрлөг Сүхбаатарын талбайд 11 цагт нээлтээ хийнэ.