Үйл явдал
“ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА”, “МЕНЕЖМЕНТИЙН ЗАГВАРЧЛАЛ” БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТУУД БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2018-04-16

Үэхигаши Кожи багшийн удирдан явуулсан “ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА”, “МЕНЕЖМЕНТИЙН ЗАГВАРЧЛАЛ” ахисан түвшний сургалтууд амжилттай болж өндөрлөлөө. 


“ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА”
Монгол-Японы төвөөс 4-р сарын 2-оос 6-ны өдрүүдэд дэлгүүр, үйлчилгээний газрын үйл ажиллагаа эрхлэгч, удирдах албан тушаалтан, менежер зохион байгуулагч нарт зориулан “Дэлгүүрийн удирдлага” сургалтыг дэлгүүр, үйлчилгээний байгууллагын тохижилт, бараа өрөлтийн техникийг олон улсын жишигт нийцүүлэх, ажилтнаа хэрхэн сургах, үйлчлүүлэгчийг хэрхэн татах вэ зэрэг сэдвүүдээр зохион байгууллаа. 
Энэхүү сургалт нь эрэлт ихтэй сургалтуудын маань нэг бөгөөд суралцагчдаас компанидаа шууд хэрэгжүүлэхүйц агуулгатай маш үр дүнтэй сургалт байлаа гэсэн үнэлгээ авсан юм. 


 “МЕНЕЖМЕНТИЙН ЗАГВАРЧЛАЛ”
4-р сарын 9-өөс 11-ний өдрүүдэд аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, менежер, бизнес эрхлэгчдэд зориулан “Менежментийн загварчлал” сургалтыг энэ жил анх удаагаа зохион байгуулсан бөгөөд менежментийн загварчлалыг ашиглан, бизнесийн шийдвэрийг шуурхай гаргах дадлага хийж бүх оролцогчдыг бизнесийн бодлого төлөвлөлтөд оролцуулж, менежментийн практик арга барил эзэмшүүлэх зорилготой сургалт маань амжилттай болж өнгөрлөө.
Уг сургалтаар менежментийн загварчлал тоглоомын аргыг ашигласан бөгөөд нийт суралцагчдыг 4-н багт хуваан хийсвэр компани байгуулан бизнесийн өрсөлдөөн явуулсан юм. Суралцагчид маш идэвхтэй, өрсөлдөөнтэй оролцсон нь сургалтыг илүү сонирхолтой, үр дүнтэй болгосон ба хамрагдсан хүмүүсээс 100% сэтгэл  хангалуун гэсэн өндөр үнэлгээг авсан. 
Сургалтад хамрагдсан нийт суралцагчдадаа сурч мэдсэн зүйлээ ажил дээрээ хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн цаашдынх нь ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.


Монгол-Японы төвөөс зохион байгуулж буй бизнесийн сургалтуудын дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.