Үйл явдал
"ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ" СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2018-04-17 17:00

Монгол-Японы төвийн бизнесийн суурь мэдлэгийн ээлжит сургалт “Хүний нөөцийн менежмент” сэдвээр 4-р сарын 14-ний  Бямба гарагт зохион байгуулагдлаа.
Уг сургалт нь ХҮН хэмээх менежментийн баялгийг хэрхэн чадварлаг удирдах, байгууллагын дотоод уур амьсгалыг хэрхэн эерэгээр бүрдүүлэхийн үндсэн мэдлэгийг олгох зорилготой бөгөөд компанийн удирдах ажилтан, хүний нөөцийн менежер болон шинэ залуу ажилтнуудад зориулагдсан сургалт юм.  
Сургалтыг Монгол-Японы төвийн чадварлаг, туршлагатай Үндэсний сургагч багш, “Жинзай Жапан” ХХК-ийн захирал Д.Дашмаа удирдан явууллаа. 


Д.Дашмаа багш нь Япон улсад хүний нөөцийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж, олон жилийн турш Монголын компаниудын ажил байдалтай танилцаж, хүний нөөцийн чиглэлээр заавар зөвлөгөө өгч ирсэн туршлагатай багш билээ. Сургалт онолын хэлбэрээс гадна ажил горилогчоос ярилцлага авах, сайн ажилтныг таних, байгууллагын хүний нөөцийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх зэрэг дадлага хэлбэрээр явагдлаа. 
Энэ удаагийн сургалтад нийт 39 байгууллагын удирдах түвшний болон хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан хамрагдлаа. Хичээлийн турш суралцагчид тулгамдсан асуудлаа хэлэлцэн, багшийн зүгээс шийдвэрлэх арга замыг зааж зөвлөж, гарц гаргаж өгсөн үр дүнтэй сургалт боллоо гэж дүгнэж байна. 
Манай энэ удаагийн суурь мэдлэгийн сургалтад хамрагдсан нийт суралцагчдадаа цаашдын ажил үйлт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Энэ хичээлийн жилийн бизнесийн суурь мэдлэг олгох цуврал сургалт маань 5-р сарын 26-нд “Үйлдвэрлэлийн удирдлага” сэдвээр өндөрлөнө.  
Суурь мэдлэгийн сургалтын бүртгэл:
ЭНД дарж бүртгүүлнэ үү.