МЭДЭЭЛЭЛ
ЯПОН КОМПАНИ ТАМХИ ТАТДАГГҮЙ АЖИЛЧДАА УРАМШУУЛАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2018-04-18 17:55

Япон компани тамхи татдаггүй ажилчдаа урамшуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

Япон улсын нэгэн компани тамхи татдаггүй ажилтнууддаа урамшуулал олгох хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Токио хотод төвтэй, Онлайн маркетингийн “Пиала” компани, өнгөрсөн 9 дүгээр сараас эхлээд, тамхи татдаггүй ажилтнуудынхаа тухайн жилийн амралтын хоног дээр нь 6 хоногийг нэмж амраахаар боллоо.


Пиала компани нь захирал, ажилтан, байгууллагын харилцан ашигтай байгууллага болохыг зорин ажилладаг бөгөөд энэхүү зорилгын хүрээнд ажилтнаас гарсан саналыг хөтөлбөр болгон хэрэгжүүлсэн нь энэ юм.

Компанийн тамхи татдаггүй ажилтнууд нь, “Тамхи татдаг ажилтнууд ажлын дундуур хэд хэдэн удаа тамхи татахаар гарч завсарлагад илүү хугацаа зарцуулж байна гэсэн гомдлын дараа тамхи татдаг хүн дунджаар сард 0,5 өдрийг тамхи татахад зарцуулдаг гэж тооцоолон энэхүү шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэр нь тамхи татдаг ажилтан тамхи татдаггүй ажилтны харилцан ашигтай байдлыг хангаж, ажиллах орчны таатай нөхцөлийг бүрдүүлж өгнө гэж үзжээ.
Мэдээллийн эх сурвалж:https://www.piala.co.jp/news/新人事制度「スモ休」開始のお知らせ/

Япон хэл дээр ЭНД дарж уншина уу.