Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ний ээлжит 48 дугаар хурал өчигдөр боллоо. Уг хурлаар тус үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзоригийг солих талаар дуулдаж байсан ч энэ асуудлыг хэлэлцээгүй гэж эх сурвалж мэдээллээ. Үүний оронд хурлаар зарим салбарын захирал, орлогч нарыг ажлаас нь чөлөөлж, томилсон байна. Тодруулбал, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч З.Ганбаатар, Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Бат-Энх нарыг ажлаас нь чөлөөлж оронд Засгийн газраас санал болгосон хүмүүсийг томилжээ.
"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ний Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор Д.Даваасамбуу, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор Б.Намхайнямбуу нарыг ажиллахаар болсон байна.
"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ний Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор Д.Даваасамбуу, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор Б.Намхайнямбуу нарыг ажиллахаар болсон байна.
24tsag.mn