АНУ дахь Монгол-Америкийн соёлын нийгэмлэг (Mongol American Cultural Association) Чингис хааны тахилгыг 25 дахь жилдээ зохион байгуулсан тухай “Америкийн дуу хоолой” мэдээлжээ.
Принстонд цугласан халх, буриад, халимаг, тува, хазара гээд ястан угсаатан бүрийг төлөөлсөн 9 хүн тахилгын тангараг уншин, өргөл өргөсөн байна.
Монголын өв соёлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Даринчулууны Бямбахүү “Чингис хаан бол бүх монгол туургатны эцэг учраас энэ ёслол монгол хүн бүрт хамаатай гэж “Америкийн дуу хоолой”-н сурвалжлагчид ярьжээ.
Афганистан, Пакистаны уулархаг нутагт амьдардаг хазара нарын төлөөлөл Дауд Али:
-Чингис хаан бол бидний өвөг дээдэс, манай үндэстний шүтээн. Монгол, хазара хоёрт үг хэлээс эхлээд нийтлэг зүйл их. Гэхдээ өнөөг хүртэл бид хоорондоо холбоо муутай явж иржээ. Гэхдээ энэ ёслолын ачаар бид бусад монгол туургатнуудтайгаа ойртон танилцаж байна гэж хэлжээ.
Хэдийгээр хуучин ЗХУ дахь монголчуудыг хүсээр оросжуулсны улмаас буриад монголчуудын 70 хувь нь төрөлх хэлээ мартсан ч эх соёлоо эргээд сэргээж байгаа тухай Буриад, Тува, Халимаг, Монголд олон фэнтэй дуучин Намгар Лхасаранова ярьж байна.
Принстонд цугласан халх, буриад, халимаг, тува, хазара гээд ястан угсаатан бүрийг төлөөлсөн 9 хүн тахилгын тангараг уншин, өргөл өргөсөн байна.
Афганистан, Пакистаны уулархаг нутагт амьдардаг хазара нарын төлөөлөл Дауд Али:
-Чингис хаан бол бидний өвөг дээдэс, манай үндэстний шүтээн. Монгол, хазара хоёрт үг хэлээс эхлээд нийтлэг зүйл их. Гэхдээ өнөөг хүртэл бид хоорондоо холбоо муутай явж иржээ. Гэхдээ энэ ёслолын ачаар бид бусад монгол туургатнуудтайгаа ойртон танилцаж байна гэж хэлжээ.
Хэдийгээр хуучин ЗХУ дахь монголчуудыг хүсээр оросжуулсны улмаас буриад монголчуудын 70 хувь нь төрөлх хэлээ мартсан ч эх соёлоо эргээд сэргээж байгаа тухай Буриад, Тува, Халимаг, Монголд олон фэнтэй дуучин Намгар Лхасаранова ярьж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (6)