АНУ-ын
Ерөнхийлөгч Б.Обамагийн айлчлалын өмнө Мьянмар улс 452 хоригдлоо
суллахаар төлөвлөж байгаа талаар Засгийн газар нь мэдээлснийг “Ройтерс”
агентлаг уламжиллаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн айлчлалын өмнө Мьянмар улс 452 хоригдлоо суллахаар төлөвлөж байгаа талаар Засгийн газар нь мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжиллаа.
Суллагдах хориглуудыг дотор улс төрийн хоригдол олон байгаа боловч тоог нь тодорхой мэдээлээгүй байна.
Мьянмарын хэвлэлд хоригдлуудыг суллах болсон нь хоёр орны найрсаг харилцаанд дөхөм болох зорилготой хэмээн бичсэн байна. АНУ-аас өмнө нь тэрслүү үзлээр хоригдсон улс төрийн хоригдлуудыг суллахыг удаа дараа шаардаж байсан ажээ. Хэвлэлд мэдээлснээр гэм буруугаа ойлгосон хоригдлуудыг өршөөж байгаа хэмээжээ.
Ардчиллын төлөөлөгч Ан Сан Су Кью засгийн газарт орсноор өнгөрсөн ёсдүгээр сард улс төрийн 90 хоригдол суллагджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама ирэх даваа гарагт урьд нь цэргийн дэглэмтэй байсан Мьянмар улсад айлчлах юм.

Д.Идэр
Сэтгэгдэл (1)