Орон
нутгийн сонгууль хэдхэн хоногийн дараа болох ч зарим аймагт иргэн бүрт
иргэний үнэмлэх олгох ажил хангалтгүй, иргэдийг ялгаварлаж байгаа талаар
МАН-аас мэдэгдлээ. МАН-ын гишүүд, дэмжигчидэд "хотоос ирээгүй байгаа" гэсэн шалтгаанаар цахим үнэмлэхийг нь өгөхгүй байгаа гэв. Тиймээс дээрх аймгуудад иргэдэд ялгавартай хандалгүй орон нутгийн сонгуулиас өмнө бүх хүний цахим үнэмлэхийг тарааж өгөхийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс хүсч, шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад "Цахим үнэмлэх олгоогүй гэсэн шалтгаанаар ард иргэдийн сонгуульд оролцох эрхийг боогдуулах, үүнээс үүдэн гарах хариуцлагыг та хүлээх ёстойг анхааруулж байна" гэжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)