Харин уг сургуулийг хуурамч дипломтой оюутнуудыг сургасан гэсэн үндэслэлээр тус улсын цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Иргэн харъяатын газраас Сөүл хотын “Geshinde” их сургуульд суралцдаг 20 гаруй монгол оюутныг баривчилсан талаар манай сайт мэдээлсэн.
Харин уг сургуулийг хуурамч дипломтой оюутнуудыг сургасан гэсэн үндэслэлээр тус улсын цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна.
Үүнээс гадна тус сургуулийн удирдлага Монгол оюутнуудад тохируулсан программаар хичээл заан, тэднээс шалгалт авахдаа ганцаарчилсан маягаар авч тохирох оноог өгч тэнцүүлж байсан ба ийм маягаар 2-4 дэхь жилдээ суралцаж буй Монгол оюутнууд дундаас мэргэжлийнхээ хичээлийг байтугай Солонгосоор зөв бичиж , ойлголцож чадахгүй олон оюутнууд байсан байна.
Монгол улс дахь Солонгосын Элчин сайдын яам нь виз хүссэн оюутнуудын их, дээд сургуулиудын дипломыг хуурамч эсэхийг огт шалгадаггүй нь ийм зүй гарах болсны эхлэл гээд , өөр бусад олон Солонгосын их дээд сургуулиудад суралцагч Монгол оюутнуудыг шалгах болно гэж Солонгосын цагаачлалын албанаас мэдээлсэн байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (7)