Өнөөдөр уул уурхай, байгалийн шинжлэх ухааны салбарт ажиллах монгол залуучуудыг дэмжих Герман улсын тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэх гэрээнд БСШУЯ-ны албаныхан гарын үсэг зурлаа. “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр”-ийг Монгол-Германы хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эрдмийн солилцооны алба (ГЭСА монголчуудын мэддэг нэр нь ДААД)-тай хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Энэ хэлэлцээрийн хугацаа 2012 онд дуусгавар болж байгаа тул Германы талтай хэлэлцсэний дүнд уг хөтөлбөрийг ирэх 3 жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцож, БШУЯ болон ХБНГУ-ын Эрдмийн солилцооны албаны хооронд Хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг сунган, гарын үсэг зурлаа.
Монголын талаас Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Германы талаас Бээжин дэх Германы эрдмийн солилцооны төлөөлөгчийн газрын дарга Mr. Schmidt-Doerr (Монголыг хавсран хариуцдаг) нар гарын үсэг зурсан юм.
Уг хэлэлцээрийн хүрээнд 2013-2015 онуудад, 3 удаагийн элсэлтээр Германы уул уурхайн салбарын их дээд сургуулиудад бакалавр, магистрын сургалтанд 20 хүртэлх оюутанд тэтгэлэг олгоно.

Comment (2)