Чингис хааны хүндэтгэлийн өдөр төрийн дээд одон медаль хүртсэн хүмүүст соёл, спорт аялал жуулчлалын яам болон Ц.Оюунгэрэл сайд өнөөдөр хүндэтгэл үзүүллээ. Өнөөдрийн арга хэмжээнд Монгол улсын ардын жүжигчин С.Сарантуяа, гавъяат жүжигчин Г.Цолмон тэргүүтэй урлаг соёлын шилдгүүд хүрэлцэн иржээ. Ц.Оюунгэрэл сайд салбарынхаа шилдгүүдэд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медалийг олголоо. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ҮДБЭЧ-ийн ерөнхий удирдаач Н.Буянбаатар, ДБЭТ-ын симфони оркестрын гоцлол хөгжимчин, Гандантэгчинлэн хийдийн лам Ц.Отгонбаяр, Улсын филармоний хөгжимчин Г.Тунгалаг нар шагнагдсан бол Алтангадас одонгоор Паралимпийн дасгалжуулагч Б.Вандан-Очир, Улсын филармонийн хөгжимчин Морин хуур чуулгын удирдаач, хөгжимчин Д.Түвшинсайхан, Түмэн эх чуулгын бүжигчин Э.Ундрал, Улсын филармонийн хөгжимчин Б.Ганчимэг нар хүртсэн юм. Харин Хөдөлмөрийн хүндэт медалиар улсын филармонийн хөгжимчин Б.Гантулга, М.Энхтөр, Б.Туул Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Р.Доржхорол нар шагнагдлаа. Тэд мөн Тайванаас Соёлын яаманд бэлэглэсэн Чингисийн хуулбар зургийн өмнө дурсгалын зураг татуулсан юм.
ССАЖ-ын яамны сайд Ц.Оюунгэрэл: Уран бүтээлчдийн цалинг нэмүүлэхээр хуулийн төсөл боловсруулж байгаа
Урлагийн салбарынхан цалин их багатай. Та салбарынхаа ажилчдын цалинг нэмэгдүүлэх тал дээр ямар нэгэн ажил хийж байгаа юу?
Бид энэ тал дээр ний нуугүй ярилцаж байгаа. Нарийн мэргэжлийн ур чадварын урамшуулал гэдэг тогтолцоо байхгүйтэй холбоотой асуудал л даа. Манай салбарын цалингийн тогтолцоо яг төрийн албан хаагч нарын хамгийн энгийн хийгдсэн маш цөөхөн шатлалтай цалингийн тогтолцоогоор явж байгаа. Төрийн албан хаагчийн үйл ажиллагаа урлагийн ур чадварын тогтолцоо нилээн ялгаатай. Чанарын өөр шат дамжлагуудаар тодорхойлогдох ёстой байдаг. Тийм учраас бид урлагийн авьяас, урлагийн үйл ажиллагаа, ур чадварын шатлалыг гаргах ёстой гэж үзээд бид соёл урлагийн тухай хуулийн төслийг боловсруулахаар бэлтгэж байна. Үүн дээр мэргэжлийн байгууллагаасаа санал авах ажил дээр явж байна. Энэ бол хийгдээд эхэлцэн ч гэсэн өнөө маргаашгүй хийгдэх ажил биш. Одоо манай урлагийнханыг яаж дүгнээд байгаа вэ гэвэл яг л жирийн бичээч, жирийн төрийн албан түшмэлтэй адилхан цалинжуулаад байгаа. Бид үнэхээр уран бүтээлчдийн нарийн ур чадварыг багтаасан урамшууллын тогтолцоог бий болгоно.
Төрийн хүндэт цолоор шагнагдсан урлагийнханы сэтгэгдлээс хуваалцлаа
С.Сарантуяа: Энэ шагнал өөрийгөө бусдад үлгэр дууриал болгох урмыг хайрлалаа
1980 онд УБДС-ийн кино драмын ангийг төгссөн. Тэр үеэс хойш өдийг хүртэл театртаа жүжигчний мэргэжлээр ажиллаж байна. Миний хувьд их сайхан байна. Уран бүтээлч хүн болгоны хамгийн аз жаргалтай мэдрэмжийг би эдлэж байна. Дэлхий нийтэд Монгол үндэстэн гэдгийг таниулсан эзэн Чингисийн мэндэлсний ойн өдөр ийм сайхан хүндтэй төрийн дээд шагналыг авсандаа би маш их баяртай байна. Энэ шагнал маань өөрийгөө бусдад үлгэр болох урмыг хайрлалаа. Бид бүгдийг эзэн Чингисийн сүлд хийморь ивээх болтугай гэж хэлмээр байна.
МУГЖ Г.Цолмон: Бидний цалин их дутмаг
Би миний хөдөлмөрийн төр засгаас үнэлж ийм шагнал олгосонд маш их баяртай байна. Манай балетийн урлагт зүтгэж байгаа бүх хүмүүс маш их баярлаж байгаа. Энэ жил манай дуурийн театрын 50 жилийн ой болно. Энэ ажлын хүрээнд маш их ажил хийгдэж байгаа. Гаднаас олон уран бүтээлчид ирж байгаа. Маргааш “Жизель” балетийн гол дүрд АНУ-ын шилдэг бүжигчин Саша Радецкитэй хамтарч тоглоно. Бэлтгэлээ одоо хийж байгаа.
Яг одоо таны ажиллаж байгаа салбарт ямар нэгэн шинэчлэл хэрэгтэй байна уу?
Төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн цалин дутмаг байдаг.
ДБЭТ-ын дуучин Р.Доржхорол
Өнөөдөр төрийн шагнал авч байгаадаа баяртай байна. Юуны өмнө түрүүлж өсгөсөн аав ээж болон багшдаа их баярлаж байна. Мөн хамт олондоо баярлалаа. Цаашид хийж бүтээх эрмэлзэл дүүрэн байна.

Уран бүтээлчдийнхээ хийж бүтээх ажилд нь урам зориг өгөх үүднээс өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөөдөр бид яаман дээрээ 16 хүнд шагнал гардууллаа. Өчигдөр бас нэг хүнд шагнал гардуулсан. Мөн ерөнхийлөгчийн биечлэн гардуулсан шагналуудтай нийлээд нийтдээ 23 хүн манай салбараас шагнал хүртээд байна.

Т.Хулан