Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШӨХТГ-ын дарга О.Магнайг магтсан байна. Ерөнхийлөгч хэлэхдээ сэтгэл байвал бид гарцыг олж харах боломжтой юм байна гэдгийг О.Магнай дарга олон нийтэд харуулж чадлаа, эрх ашиг нь хохирсон иргэд одоо “Магнайд хэлье” гэж ярьдаг болоод байна шүү дээ. Тиймээс хууль, шүүхийн байгууллагынханд гэсэн иргэд “Хуулийнханд хэлье, цагдаад хэлье” гэж ярьдаг жишгийг тогтоох хэрэгтэй байна хэмээн уриалж байсан юм. Үнэхээр ч О.Магнай дарга архи пиво, сүү цагаан идээ, машины засварын газар, үүрэн холбооны компаниудын болох бүтэхгүйг ил болгож богино хугацаанд олон ажлуудыг хэрэгжүүлж чадсан билээ. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, засгаас явуулж байгаа бодлогыг олон түмэнд хамгийн ойлгомжтойгоор харуулж байгаа эрхэмээр тодроод байгаа О.Магнай даргын ажлаас үлгэр аваасай гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн албаныханд сануулсан юм.
Т.Хулан
Т.Хулан
Сэтгэгдэл (23)