МЭДЭЭЛЭЛ
12 ДАХЬ УДААГИЙН "ЯПОН КИНОНЫ ӨДРҮҮД" МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА.
2018-05-14

2018 оны 5 сарын 28 (Да)-аас 31 (Пү)-нийг хүртэл 4 өдрийн турш Монгол-Японы төвд "12 дахь удаагийн япон киноны өдрүүд" арга хэмжээ зохион байгуулагдар гэж байна.
Кино үнэ төлбөргүй ба эхэнд ирсэн 200 хүн үзэх боломжтой.
Та бүхнийг япон киногоор дамжуулан Японы хоолны соёлтой танилцахыг урьж байна.
 
Хэзээ:  5 сарын 28 (Да)-аас 31 (Пү)-ний өдрүүдэд, өдөр бүр 18:00 цагаас (өдөрт 1 кино)
Хаана: Монгол-Японы төв, Их танхимд 
*Үнэ төлбөргүй
Зохион байгуулагч: Японы Элчин Сайдын яам, Япон сан
Хамтран зохион байгуулагч: Монгол-Японы төв

Хөтөлбөр:
5-р сарын 28-нд      "EVE-Д ӨНГӨРҮҮЛСЭН МӨЧҮҮД" (2010 он, 106 мин)
5-р сарын 29-нд      "ЁНОСҮКЭГИЙН ТҮҮХ"(2013 он, 160 мин)
5-р сарын 30-нд     "АМЬДРАЛЫН ӨНГӨ"(2012 он, 112 мин)
5-р сарын 31-нд     "ХАР САРААНА ХОРООЛОЛ"(2013 он, 106 мин)

Утас:11-310879 / Монгол-Японы төв /
Утас:11-32077 / Японы элчин сайдын яам, Соёл мэдээллийн хэлтэс / 
УРЬДЧИЛАН БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ
Монгол-Японы төв нь МУИС-ийн 1, 2-р байрны дунд байрладаг. 
/МУИС-ийн Номын сангийн зүүн талын хашаагаар орох болон хойгуураа тойрч орно/