Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан хууль, эрх зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн зарим шүүгч, ажилтнуудыг төрийн дээд одон медалиар шагнасныг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжав, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяр нар өнөөдөр гардуулан өглөө.
Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгч Т.Уранцэцэгийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, Нийслэлийн шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн Р.Ичинхорлоо нарыг “Алтан гадас” одонгоор шагнав. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны Хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Энхбаатар, Улсын Дээд шүүхийн Дотоод ажил, зохион байгуулалт, хяналтын албаны дарга Жа.Наранпүрэв нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнажээ.

Сэтгэгдэл (1)