Йорданд болж буй үндэстний бослогын үеэр 120 гаруй хүн баривчлагдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Лхагва гарагийн шөнө эхлсэн бослогын үеэр ойролцоогоор 500 гаруй хүн цагдаа руу дайрсан хэмээн сайт бичжээ. Жагсагчид зөвхөн чулуу шидээд зогсохгүй замын хөдөлгөөнийг хааж, 20 парламентын гишүүний машины дугуйг шатааж цагдаа руу шидсэн байна.
Йорданд бензины үнэ өссөн учраас иргэд гудамжинд олноор жагсаж байгаа юм. Нийслэл Амманд хотод 2000 гаруй хүн жагсаж, засгийн газрын эсрэг уриаг хоолой нийлүүлэн хашгирсаар байна. Бензины үнийг 12 хувиар өсгөх болсон тухай мэдээлэл телевизээр цацагдсанаас минутын дараа гудманд олон зуун хүн гарч ирсэн нь жагсаалыг эхлэл болжээ.
Жагсагчид засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, ерөнхий сайд Абдуллах Энсоурыг огцрохыг шаардсан байна. Тэд “Эрх чөлөөг Абдуллах биш бурхан хайрладаг” юм хэмээн бичигтэй лоозон барьсан байжээ.
Харин эрх баригчид таван тэрбумийн төсвийн алдагдлыг давахын тулд ийм шийдвэр гаргасан гэж мэдээлсэн байна.
Бензиний үнэ өссөний улмаас Аммандад шатахуун түгээх станцуудад асар их дараалал үүсчээ. Нийслэл Аммандаас гадна Салт, Ибрид, Маан хотуудад мөн өргөн олныг хамарсан жагсаал болж байгаа юм байна.

Д.Идэр
Сэтгэгдэл (1)