Өнгөрсөн долоо хоногт Ирландын далайн эрэг дээр 50 мянган далайн од үхсэн хэрэг олныг гайхашруулж байна.

Энэ талаар “Belfast Telegraph” сонин өчигдөр анх мэдээлжээ. Лиссаделл далайн эрэгт болсон энэхүү жигтэй үйл явдал цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс үүдсэн хэмээн таамаглаж байгаа аж.
50 мянга гаруй далайн од далайн эргээс 150 гаруй метр зайд тархсан байсан байна.
Шинжээчид баттай хэлээгүй хэдий ч хүчтэй шуурга тэднийг далайн эрэгт авчирсан гэсэн дүгнэлт хийжээ. Далайн одуудын үхсэн шалтгааныг хортой замагт хордсон гэж таамагласан хэдий ч өөр зүйлийн далайн амьтан үхээгүй байсан тул энэ таамгийг үгүйгэсэн байна.
2012 оны эхээр Ирландын өөр нэгэн далайн эрэгт далайн од олноор үхсэн хэргийг одоо хүртэл шалгаж байгаа юм. Тархигүй, цусгүй, 35 жил амьдрах чадвартай энэ амьтад далайн судлаачдын анхаарлыг ихэд татдаг байна.

Д.Идэр