УИХ-ын Тамгын газрын харьяа Төрийн хяналт, шалгалтын байгууллагын 90 жилийн ой маргааш тохионо. Уг ойд зориулан маргааш 12 цагаас Улсын Драмын эрдмийн театрт 90 жилийн ойн баярын хурал болох юм. Хурлыг нээж Монгол улсын ерөнхий аудитор А.Зангад үг хэлэх бөгөөд аймгийн аудитын газрын төлөөлөгчид оролцоно. Мөн хурлын үеэр амжилттай ажиллсан албан хаагчдад төрийн одон медаль, бусад шагнал гардуулах аж.
Төрийн хяналт, шалгалтын байгууллага буюу Үндэсний аудитын газрын үндэс суурь нь 1922 оны 6 дугаар сарын 23-нд Ардын Засгийн газарт Хянан байцаах хэлтэс байгуулагдсанаар тавигджээ. Харин одоо ажлаа хүлээж аваад сар гаруй болж байгаа Аюурын Зангад Монгол Улсын Ерөнхий аудитороор ажиллаж байна.
Өнөөгийн төрийн аудитын байгууллага нь татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг төсвийн мөнгийг эрх баригчид хэрхэн зарцуулж, тайлагнаж байгааг хянаж, УИХ болон иргэд, олон нийтэд мэдээлэн ажиллаж байгаа төрийн санхүүгийн хөндлөнгийн хяналтын хараат бус байгууллага билээ.

Т.Гэрэл