Өвөл дөхөхөөр нүүрс, түлээний үнэ тэнгэрт хадах болжээ. Хэдийгээр аймгийн Засаг дарга түлээ, нүүрсний үнийг тогтвортой барих талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгч байгаа хэдий ч ченжүүд өөрсдийн дураар үнэ нэмэн зарж байгаа гэнэ. Төв бараан захын баруун талд нэг портер нүүрс 250 мянган төгрөг, нэг шуудай нүүрс 5000 төгрөг, нэг тонн шигшсэн нүүрс 100 мянган төгрөг, портер мод 250-400 мянган төгрөг, Зил 130 машин мод 600-700 мянган төгрөг, чиргүүлтэй Зил 130 мод 1 сая 200 мянгаас 1 сая 300 мянган төгрөгийн өртөгтэй байна. Батбаянхангай зах дээр нэг шуудай нүүрс 4000, портер мод 120 мянга, нэг шуудай мод 4000 төгрөг, дөрвөн метртэй банз 6500, палк 25 мянган төгрөгөөр тус тус зарагдаж байна. Тэгвэл Бат-Өлзий суманд үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлүүд Зил130 модыг 400 мянга, портер модыг 70-80 мянган төгрөгөөр борлуулж байгаа бол Баянтээг нүүрсний уурхайгаас нэг тонн нүүрсийг 22000 мянган төгрөгөөр шууд худалдан авах боломжтой байдаг. Хэдийгээр гоожин буюу зөвшөөрлийг тухай бүрт өгч байгаа хэдий ч нүүрс, түлээний үнэ өндөр хэвээр байна.