Үйл явдал
МЯТ БОЛОН МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ "МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ КРЕДИТ ТООЦУУЛАХ ТУХАЙ" ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
7-3

Монгол-Японы төвийн үндсэн сургалт төгсөгч нь МУИС-ийн Бизнесийн сургуулийн магистрын хөтөлбөрт кредит тооцуулах боломжтой боллоо
2018 оны 6 сарын 27-ны өдөр Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж болон Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр нар “Магистрын хөтөлбөрт кредит тооцуулах тухай” гэрээнд гарын үсэг зурлаа.


Энэхүү гэрээ нь 2018 оны 9 сараас хэрэгжиж эхлэх бөгөөд Монгол-Японы төвийн үндсэн сургалт төгсөгч нь бизнесийн сургуулийн магистрантад элссэн тохиолдолд тодорхой шаардлага хангасны үндсэн дээр 8 кредитийг тооцуулах боломж бүрдсэн юм.
Тус гэрээний хэрэгжилт нь завгүй бизнес эрхлэгчдэд магистрын хөтөлбөрийг илүү ойр болгох, богино хугацаанд төгсөх боломж олгохоос гадна Монгол-Японы төв болон Бизнесийн сургуулийн хамтын ажиллагаа бэхжих олон талын үр ашигтай гэрээ болсон билээ.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монгол-Японы төв болон Бизнесийн сургуулийн бизнес консалтинг төвөөс лавлана уу.