Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башёгийн тавдахь өдрийн барилдаан сая өндөрлөж, их аварга Хакүхо М.Даваажаргал, Сэкивакэ Гоэйдо, Маэгашира Чиётайрюү нар нэг ч удаагүй явж байна. Хакүхо өнөөдөр Хоомашёог өвдөг шороодуулсан бол шинэ аварга Харүмафүжи Д.Бямбадорж Кайсейг ялж дөрвөн даваатай боллоо. Харин бусад монгол сүмочдоос өнөөдрийн барилдаанд озэки Какүрюү М.Ананд (4 даваа, 1 унаатай) Окиноүмиг, маэгашира Кёкүтэнхо Н.Цэвэгням (3-2) Дайдог, Шёотэнро Д.Нямсүрэн (2-3) Жёокорюүг ялсан бол Токитэнкү А.Хүчитбаатар (0-5) Китатайкид, Тамаваши Б.Мөнх-Оргил (3-2) Ёшиказед өвдөг шорооджээ. Асасэкирюү Б.Дашням гэмтлийн улмаас тэмцээнээс чөлөөлөгдөөд байгаа юм.