МЭДЭЭЛЭЛ
ЯПОН УЛСАД ХУВИЙН ЗАРДЛААР СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ МОНГОЛ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ШАЛГАЛТ
2018-07-03

Тус шалгалт (EJU) нь Япон улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй хүмүүсийн Япон хэл болон ерөнхий эрдмийн мэдлэгийг шалгах зорилготой юм. Япон улсын зарим их дээд сургууль тус шалгалтын дүнгээр өөрийн сургуульд элсэх зөвшөөрөл олгодог.

Тус шалгалт нь улсын зардлаар суралцах шалгалт биш болохыг анхаарна уу.

Шалгалт : 2018оны 11-р сарын 11 ны өдөр болно.

Шалгалт авах байр : Монгол-Японы төв, Монгол Улсын Их сургууль

Шалгалтын хураамж : 14000 төгрөг

 

Өргөдөл хүлээн авах хугацаа : 2018оны 7-р сарын 2 ны өдрөөс 7-р сарын 27ний өдрийг дуустал.

Өргөдөл хүлээн авах байр : Монгол-Японы төв

Цаг : 11 цаг 30 минутаас 17 цаг хүртэл (ажлын өдөр)

( Жич: 2018оны 7дугаар сарын 11, 12, 13-ны өдөр бүртгэхгүй болно.)

Өргөдлийн маягт болон шалгалтын танилцуулгыг дээрх хугацаанд үнэгүй тараана.

 

Сонирхсон мэдээллээ Монголын Япон Хэлний  Багш Нарын Холбооны 99886106 дугаарын утсаар асууж лавлана уу.

 

Зохион байгуулагч : Япон Улсын Оюутныг Дэмжих Байгууллага (JASSO)

Монголын Япон Xэлний Багш Нарын Холбоо

Шалгалтын тухай мэдээллийг JASSO-гийн  http://www.jasso.go.jp гэсэн вэб хуудаснаас үзэж болно.