Тэдэнд мөрөөдөл байсан юм
МАН 1990 оноос хойш дангаараа нийслэлийг засаглаж, захирахдаа Хот төлөвлөлт, барилгажилт, газар олголтыг жинхэнэ утгаар нь завхруулж орхижээ. Тэдний бодлогын алдаа, хариуцлагагүй үйл ажиллагааны золиосонд үй олон хүүхэд, залуусын мөрөөдөл няцлагдан тасарсан юм.
Сахиусан тэнгэр мэт ариухан мөрөөдлийг хэн няцлав?
2012 оны 9 сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт “Төгс гүрэн” компанийн барьж байсан барилгад осол гарч, цемент шахагч кран унажээ. Ингэхдээ барилгын талбайн гадуур өнгөрч явсан 12 настай Есүгэн охины дээр унасан юм.
“Радуга” сургуулийн 8б ангид сурч асан Батсайханы Есүгэн охин эзэн Богд Чингис хаантай адил 11 дүгээр сарын 14-нд мэндлэжээ. Тэр охин ер бусын гэгээн сэтгэл, цэвэр ариун мөрөөдлөөр жигүүрлэн явсан. Гэнэ сэрэггүй мөрөөрөө явсан түүний дээрээс гэнэт авлига, хүнд суртал, хариуцлагагүй байдал няц даран унасан юм. Энэ хэргийн мөрөөр ороход яалт ч үгүй МАН-аас монголд цэцэглүүлсэн авлига, хүнд суртлын үр хөврөл болох хариуцлагагүй, хуулийг үл тоомсорлодог зуршил тодорно.
Барилгын захиалагч нь “MUDI” компани. Энэ компанийн захирал Б.Батболд МАН-ыг санхүүжүүлэгч, энэ намын дэмжлэг, төсвийн зардлаар японд суралцсан нэгэн. Тэрээр Баянгол дүүргийн МАН-ын дарга П.Цогтбаатартай тохиролцон Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дээрх энэ газрыг өөрийн нэр дээрээ болгож авсан. Газрын зөвшөөрөл нь хотын захиргаагаар батлагаажаагүй, зөвхөн үе үеийн МАН-ын дүүргийн Засаг дарга нар П.Цогтбаатар, Л.Амгалан нараас “барилга барихад татгалзах зүйлгүй” гэсэн бичигтэй байсан аж. П.Цогтбаатар, Л.Амгалан нар энэ барилгаас хэн нь ашиг хүртэх асуудлаар нилээд зөрчилдөж, хэвлэлээр муудалцаад авсан бололтой байдаг. “- Таны өмнөх засаг даргын ярилцлага БГД-ийн засаг дарга Л.Амгалан захиалгаар хүн зодуулжээ гэсэн детектив гарчигтай... хэвлэгджээ” гэсэн сурвалжлагчийн асуултад Л.Амгалан: “Сүүлийн үед хэвлэлээр нэг тийм мэдээлэл яваад байна. Ний нуугүй хэлэхэд ямар нэгэн сэжүүрээр намайг оролдох санаачлага гарч, түүнийгээ зохион байгуулалттайгаар явуулж байхыг үгүйсгэж чадахгүй нөхцөл байдалд хүрж байна. Тэглээ гээд би юм санахгүй. Хэрэв энэ бүхнийг хийж байгаа нь үнэн бол тэр хүний бас буруу биш” гэхчилэн орон гаран зүйл ярьсан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ.
МАН-тай хоршигч Б.Батболд анх эмнэлэгийн зориулалтаар газар эзэмших эрх авсан хирнээ орон сууцны барилгын зураг гаргуулж, зургаа Барилга хот байгуулалтын газраар албан ёсоор хянуулж, зөвшөөрөл авалгүй барилгын ажлыг эхлүүлжээ. Хавар таван сард энэ барилгын ажил гурван давхарт хүрч байхад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зогсоох тухай мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч барилгын ажил зогсоогүй. Үүний шалтгааныг саяхан УМБГ-ын мөрдөгчид авлигатай холбон үзэж, үндэслэлээ гаргасны дагуу уг хэргийг АТГ хариуцан шалгаж байгаа юм.
Бетон зуурмаг нийлүүлж байсан “Премиум конкрете” компани Барилгын тухай хуулийг зөрчсөн нь ослын шалтгаан болсон. Тэд машинаа тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоонд оруулаагүй байсан нь тогтоогджээ. Энэ компани барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл аваагүй байжээ. Уг барилгыг байнга хянаж байх ёстой Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, Б.Ганхүү гэгч “Дэд бүтцийн хяналтыг би хариуцдаггүй учир сайн мэдэхгүй байна. Барилгыг зөвшөөрөлгүй барьж байсан гэдгийг би мэдэхгүй. Барилгыг “Төгс гүрэн” компани барьж байгаа учир шалгаагүй байна” гэхчилэнгээр бөөрнхийлж байсан бол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэн “каскгүй хүн барилгын орчимд явах ёсгүй л юм байгаа юм” гэж бүр этгээд хариулт өгч байжээ.
Хамгийн даажинтай нь хүний аминд хүрсэн зөшөөрөлгүй барилга МАН-ын залуучуудын зохион байгуулдаг “АЛТАН ЦАМХАГ 2011” шалгаруулалтаас “Нийгмийн ач холболтой шилдэг төсөл” гэсэн өргөмжлөл хүртэж байсан байх юм. Гүйцэтгэгчээр ажилласан “Төгс гүрэн” компани ч ариухан бус. Энэ компани 2008 оны 4-р сард МАН-ын Засгийн газрын гайхалтай дэмжлэгээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөж, 300 гаруй хятад барилгачин ажиллуулж байсан юм.
Барилгын салбарт мэргэшсэн ажилтан хомстсны улмаас эл салбарт хөдөлмөр аюулгүйн ажиллагаа алдагдаж, захиалагчид нь гүйцэтгэгчдээ хугацаагаар шахаж, хууль, дүрэм, журмыг зөрчихийг шаардах болсон. Хянах, шалгах ёстой төрийн байгууллагууд нь авлига, хүнд сурталд автсан зэргээс шалтгаалж Б.Есүгэн охин амь үрэгдсэн. Сахиусан тэнгэр мэт гэгээн мөрөөдөлтэй охин “энхийг эрхэмлэсэн, эрх чөлөөт, аюулгүй нийгэм Монголд тогтохыг хүсч, мөрөөдөж байсан, бид түүний мөрөөдлийг биелүүлэх, үргэлжлүүлэх ёстой. Есүгэний аав төрийн тэргүүнд хандаж бичсэн захидалдаа “Арван хоёрхон настай бяцхан охины минь хязгааргүй хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн явсан оюун бодолт тархийг нь тэр увайгүй хоолой няц даран унасан. Тараан цацагдсан тархиных нь хөрч амжаагүй эд эс, хэсэг бүрийг гэгээн ариухан хүсэл мөрөөдөл хэлэх эцсийн үг бүхний хамт нийлүүлчихвэл сонсчих юм шиг бүтэлгүй мөрөөдөлдөө автан хаман хаман суусан аав би... Монгол төрийн аав танд хандаж байна” гэжээ. Хүйтэн гудамжинд охиноо алдсандаа итгэж ядан сөхөрч, уйлан хайлан суусан аавыг Ардчилсан Ерөнхийлөгч, Шинэчлэлийн засаг, шинэ хотын захиргаа л ойлгосон юм. Хуучин цагт бол энэ хэрэг хүнд суртлын дүлий дүмбэд ахуйд дарагдан бүдэгрэх байлаа.
“Миний охин өнөөгийн нийгэмд бугшсан булхай бүхнийг илчилж засч залруулах цаг болсныг алтан амиараа сануулан, Монголын мянга мянган хүүхдийн сайн сайхны төлөө амь насаа зориулсан юм. Зураг, зул хоёроор сэтгэлээ зогоон амьд явж байгаа хүчин мөхөс аав би, миний нэгэн адил бодгаль хүн, өрх гэрийн аав хүний хувьд зүрх сэтгэлд тань хайрт охиныхоо хүслийг чадан ядан хүргэхийг хичээлээ” гэсэн сайн аав Батсайханыг олуулаа дэмжье. Бидний хүүхдийн гэгээн мөрөөдлийг, монгол хүн бүрийн сайхан мөрөөдлийг хазаарлана, чөдөрлөнө хэмээн заналхийлж байгаа хуучинсаг хүчинд “үгүй” гэж хэлье.
С.Нямдаваад няцлуулсан бас нэгэн гэгээн мөрөөдөл
2012 оны 10 сарын 6-ны өдөр. 17 цагийн орчимд Чингэлтэй дүүрэгт "Эко констракшн"-ы захиалгаар барьж байсан барилгаас төмөр багана унаж, 20 настай Ч хэмээх залуу нас барлаа. Харамсалтайгаар амиа алдсан залуу ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн ангид элсэж орсон шинэхэн оюутан, германд магистр хамгаалж, эх орондоо хэрэгтэй хүн болно гэсэн гэгээн мөрөөдөлтэй нэгэн байсан юм.
Анх Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг, нийтийн эзэмшлийн талбай дээрх усан оргилуурыг бүрэн шинэчлэх гэрээг 2011 оны тавдугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга асан Ч.Однасан “Түмэн занги” ХХК-ийн захирал Д.Баатартай байгуулжээ. Удалгүй усан оргилуурыг зөөж, 16 дугаар байрны дэргэд айлын усны өрөөний ванн шиг юм босгоод, олны элэг доог болжээ. “Мөрөөдлийн усан оргилуур” гэсэн сүртэй нэр өгсөн байсан ч “Ээж, хүү баавгай гурав” гэж марзан зүйл болоод дуусчээ. Уг нь гэрээнд “усан оргилуур нь гэрэлтүүлэг бүхий хамгийн сүүлийн үеийн дизайн бүхий нийслэлийн өнгө үзэмжид бүрэн нийцсэн байх” гэж заасан байх юм.
Усан оргилуур алга болмогц захиалагч нь иргэн К.Пүрэв болон өөрчлөгдөв. К.Пүрэв бол Эко Нямдаваа нэрээр алдаршсан МАН-аас НИТХ-д сонгогдож байсан С.Нямдаваагийн компанийн нягтлан бодогчийн нөхөр гэнэ. Эко Нямдаваа энд тэнд маш олон газар луйвраар авч, ноцтой хэл аманд байнга өртөх болсон тул энэ удаад нягтлангийн нэрийг ашигласан бололтой. К.Пүрэв барилгаа барихдаа кадастрын зурагнаас 3-4 дахин томсгоод барьчихаж. Тус барилга нь явган хүний замтай тулсан, үйлдвэрлэлийн аюул ослын тухай анхааруулах дохио санамжгүй, хамгаалалтын торгүй, хамгаалалтын тоноглогдсон саравчгүй ажиллаж байсан нь Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөн. Барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй зураг төсөлд улсын магадлан шалгалт хийж, ерөнхий дүгнэлт гаргуулж баталгаажуулаагүй нь Барилгын тухай хуулийг зөрчжээ. Барилгын компаниуд МАН-ы далбаан дор хэрхэн даварч, хууль, дүрмийг юу ч биш болгож байдгийн бас нэг жишээ энэ юм. 2012 оны хавар сонгуулийн өмнөхөн энэ барилга дээр өргөгч цамхагаас хавтан унаж ойролцоо зогсож байсан машинуудыг няцалсан хэрэг гарсан. Гэвч МАН-ынхнаас бүрдсэн хотын удирдлага дарагдуулаад өнгөрчээ. Энэ мэтээр С.Нямдавааг өөгшүүлсэн үйлдлүүд даамжирсаар эрдэнэт хүний аминд хүрлээ.
Ч хүүгийн ээж Б.Наранчимэг - Миний хүү хар багаасаа л даруу төлөв, дөлгөөн ааш зантай нэгэн байсан. Энэ хэрээрээ хүмүүсийн хайрыг булааж, хүндэтгэлийг нь хүртэж чаддаг байсан юм. Хүү маань герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 38 дугаар дунд сургуулийг амжилттай төгссөн. Сургуулийнхаа урлаг, спортын уралдаан, наадамд алгасалгүй оролцож, амжилт үзүүлдэг байсан. Хүү маань герман хэлийг сайн сурсан. “Би энд мэргэжил эзэмшчихээд магистрын зэргээ Германд хамгаалаад эх орондоо ирж ажилламаар байна” гэж мөрөөддөг байсан гэж дурсчээ.
Золгүй осол гарахаас 3 хоногийн өмнө Улаанбаатар хотын шинэ Захирагч Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй, дүрэм журам зөрчин, эзэмшил газраа хэтрүүлэн барьсан барилгуудыг зогсоох, шүүхэд шилжүүлэх тогтоолыг НИТХ-аар хэлэлцүүлэн батлуулах гэжээ. Харамсалтай нь НИТХ дахь МАН-ын бүлэг, энэ тогтоолыг жадлан эсэргүүцэж, 14 хоногоор хурал хаясан юм. МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан гэгч “Э.Бат-Үүл дарга биднийг газрын асуудлаар завсарлага авч байна гэж үзлээ” хэмээн зарлаж байлаа. Хэрвээ тогтоолыг цаг тухайд нь батлаж, Эко Нямдаваагийн хууль бус үйл ажиллагааг зогсоосон бол осол гарахгүй байсан юм. Ч хүү МАН-ынхны дээр дооргүй хуйвалдан бусармаглах, хуулийг гишгэчих, тээг хазаар болох увайгүй зангийн золиос болон ид мөрөөдөж, сурч мэдэх насандаа хорвоог орхисон билээ. Одоо Авлигатай тэмцэх газар энэ хэрэгт албан тушаал, авлигын гэмт хэргийн шинж байна хэмээн үзэж шалгаж байгаа аж.
МАН-ын эрхтэн дархтнууд нуун дарагдуулдаг байснаас бус барилга дээр хүн амиа алдах нь жирийн үзэгдэл болчихсон байжээ. 2007 онд 73 осол гарч 40 хүн, 2008 онд 73 осол гарч 18 хүн, 2009 онд 43 осол гарч 11 хүн, 2010 онд 37 осол гарч 21 хүн, 2011 онд 46 осол гарч 19 хүн, өнөө жил 39 осол гарч 22 хүн, нийт 108 хүн амь эрсэдсэн байна. Одоо би бүгдээс асууя, залуусын мөрөөдөл няцлагдсаар байх уу? Ирээдүй үе минь айдас түгшүүр дүүрэн амьдрах ёстой юу?

Олуулаа мөрөөдлөө хамгаалъя, саналаа өгье!
Сэтгэгдэл (8)