БИЗНЕСИЙН СУРГАЛТ
2018 ОНЫ БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
2018-07-27 15:29

1) Сургалтын танилцуулга:
     Монгол-Японы төв 2002 оноос эхлэн аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилготойгоор компанийн удирдах дээд шатны албан тушаалтнууд болон менежерүүдэд зориулан онол, практикт тулгуурласан бизнесийн үр дүнтэй сургалтыг зохион байгуулж ирлээ. 
     Энэхүү сургалтаар богино хугацаанд стратегийн менежмент, маркетинг, хүний нөөц, санхүүгийн удирдлага гэсэн 4 сэдвээр суралцаж, компанийн засаглалын талаар цогц мэдлэг, чадварыг эзэмшиж, байгууллагадаа амжилттай хэрэгжүүлэх арга замуудаас суралцана. 
2) Давуу тал:
    16 жилийн туршлага 
•    Салбар бүрээр мэргэшсэн арвин туршлагатай япон, монгол багш нар
•    Онол, дадлага хосолсон практик сургалт
•    Япон улсад дадлага сургалтад хамрагдах боломж

•    МУИС-ийн Бизнесийн сургуулийн магистрын хөтөлбөрт кредит тооцуулах боломж 
Монгол-Японы төвийн Бизнесийн үндсэн сургалт төгсөгч нь МУИС-ийн Бизнесийн сургуультай байгуулсан“Магистрын хөтөлбөрт кредит тооцуулах тухай гэрээ”-ний дагуу 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн Үндсэн сургалтаар сурсан 4 сэдэв хичээлээ нийт 8 кредитээр тооцуулан Бизнесийн менежмент, Хүний нөөцийн менежментийн магистрын хөтөлбөрт дэвшин суралцах боломжтой.  
•    Үндсэн сургалт төгсөгчдийн холбоонд нэгдэх боломж
Оролцогчид багаар хамтран ажиллах, харилцан туршлага, мэдээлэл солилцох бүрэн боломжтойгоос гадна МЯТөвийн үндсэн сургалт төгсөгчдийн 700 гаруй гишүүнтэй холбоонд нэгдэх боломжтой.
•    Цаашид япон компанитай хамтарч ажиллахад давуу тал болно.  

3) Хугацаа:  2018.10-р сар~2019.01-р сар
4) Хамрагдах хүмүүс болон зорилго:
•    Удирдлагын /CEO/ анги: Аж ахуйн нэгжийн удирдах дээд шатны албан тушаалтан, ерөнхий болон гүйцэтгэх захирлууд. 
Монголын аж ахуйн нэгжийн менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, удирдлагуудын чадварыг дээшлүүлэх.
•    Менежерийн анги: Дунд шатны удирдах албан тушаалтан, менежерүүд.
Аж ахуйн нэгжийн менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай онолын мэдлэг болон ажлын байранд хэрэгжүүлэх арга барилыг олгох.

5) Хамрагдах хүний тоо:      Анги тус бүр 40 хүн 

6) Сургалтын төлбөр:     Удирдлагын анги /СЕО/:     850,000₮ 
                                                  Менежерийн анги:         700,000₮ 

7) Сургалтын хуваарь:

Сэдэв  Удирдлагын /CEO/ анги  Менежерийн анги  Багш
 Хугацаа  Цаг Хугацаа  Цаг
Стратегийн менежмент 2018.10.01-06                

Даваа-           Бямба   

09:30-13:00 

2018.10.08-12 Даваа-  Баасан          
15:00-19:30
 Кавагүчи Шиничиро
Маркетинг   2018.11.12-17                    2018.11.19-23                   Тамада Мицүо
Санхүүгийн удирдлага  2018.12.03-08  2018.12.03- 07                    Чигүса Казүнобү /CEО/ Ц.Баянмөнх /Менежер/
Хүний нөөцийн удирдлага 2019.01.14-19 2019.01.21-25 Хирабаяши Масаки
  •  Зайлшгүй хүчин зүйлээс шалтгаалж сургалтын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай.
  • 1 сэдэв хичээл нийт 20 цаг орно. 
  • Менежерийн ангийн “Санхүүгийн удирдлага” хичээлийг монгол багш заана.
  • Нэмэлтээр доорх хуваарийн дагуу ахисан түвшний сургалтыг зохион байгуулна.  
  • 1.    Дэлгүүрийн удирдлага:     2019.03.18-22
    2.    Үйлдвэрлэлийн удирдлага:     2019.04.01-05
     Төлбөр: 240,000₮ (Үндсэн сургалтын суралцагчид 200,000₮)

                                 

8) Бүртгэл:
      1.    Бүртгүүлэхэд шаардлагатай материал:
            1)    Бүртгэлийн анкет (Монгол-Японы төвөөс, эсвэл ЭНД ДАРЖ татаж авна уу)
            2)    1% цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)
            3)    Компанийн танилцуулга (Монгол, Англи эсвэл Япон хэлээр байвал сайн)
            4)    Ажлын газрын тодорхойлолт (Сургалтад суухыг зөвшөөрсөн байх)
            5)    Иргэний үнэмлэхний хуулбар

    ※Бүртгэлийн материалыг өөрийн биеэр авч ирж ярилцлага өгнө. 
        o    Бүрдүүлсэн материал болон ярилцлагыг үндэслэн сонгон шалгаруулалт хийнэ. 
        o    Зөвхөн тэнцсэн хүмүүст хариуг мэдэгдэнэ. 
        o    Сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүмүүст тайлбар хийхгүйг анхаарна уу. 

    2.    Бүртгэлийн хугацаа:
           2018.07.27 (Баасан)~08.31 (Баасан) 17:00 цаг хүртэл материалыг хүлээж авна.
   3.    Хариу мэдэгдэх хугацаа: 
          2018.09.07 (Баасан)-нд зөвхөн тэнцсэн хүмүүст мэдэгдэнэ. 
   4.    Төлбөр төлөх хугацаа: 
              2018.09.07 (Баасан)~09.14 (Баасан) өдрийн 17:00 цагийн дотор   
              сургалтын төлбөрийг төлнө.
   5.    Бүртгүүлэх газар:
   Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
Хариуцсан ажилтан:     О.Амгалан, О.Баярмаа, Э.Оюунзаяа 
Утас:                 11-310879 (Ext.3)
И-мэйл:         amgalan@japan-center.mn   
                        bayarmaa@japan-center.mn 
                        oyunzaya@japan-center.mn

Цахим хуудас:        http://www.japan-center.mn
Фэйсбүүк хуудас:     www.facebook.com/Mojc.business/