УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нар Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй эсэх талаар энэ ням гарагт халз мэтгэлцэнэ. Оюутолгойн гэрээний анхны төсөл дээр ажиллаж байсан Эрдэс баялагийн үндэсний нийгэмлэгийн тэргүүн Х.Владимиртай ярилцлаа.
- Оюутолгойн гэрээг сайн, муу болсон гэж улс төрчид маргалдаж байна. Гэрээний анхны төсөл дээр ажиллаж байсан хүний хувьд ямар дүгнэлт өгдөг вэ?
- Энэ гэрээг сайн, муу гэж дүгнэж хэлэх нь хийсвэр. Яагаад гэвэл энэ гэрээг сайн, муу гэж дүгнэхээс илүү энэ гэрээний ирээдүйн ач холбогдлыг, 20-30 жилийн дараа энэ гэрээнээний нөхцөлөөс улбаалан Монголын эдийн засаг, Монголын байгаль экологид учирч болзошгүй сөрөг нөлөөлийг, үр ашгийг урьдчилан нарийн тооцож, үнэлж цэгнэх нь чухал. Монголын Засгийн газар Оюутолгойн гэрээнээс өмнө тогтвортой байдлын 4-5 гэрээ хийсэн. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад эдгээр гэрээнүүд монголчууд бид нарт, Монголын эдийн засагт, ашиг өгч байна уу эсвэл Монголын ард түмний өмч хөрөнгө болох байгалийн баялагийг цөлмөж байна уу гэдэг нь хүн бүхэнд ойлгомжтой байна.
- Монголчууд 75 хувийн ашгийг нь хүртсэн гээд байгаа Оюутолгойн гэрээ бидэнд ашигтай гэж үзэх үндэслэл байна уу?
- Оюутолгойн орчимд одоогоор илрүүлээд Хөрөнгийн бирж дээр зарлаад байгаа “Оюутолгой ресурс” /“Айвенхоумайнз”/ компаний 45 сая тонн зэс, 1800 тонн алтны нөөц нь энэ орд дэлхийн хэмжээнд эхний нэг, хоерт жагсах том орд болохыг харуулж байна. Хуучнаар “Айвенхоумайнз” компаний ерөнхийлөгч Фрийдланд гэдэг хүн бол бизнесмен хүн. Энэ хүн унасан газраасаа алттай шороо атгаад босдог тийм хүн. Зах зээлийн зарчмаар, маш их эрсдэл гарган байж Оюутолгойн зэс, алтыг тогтоож, нөөцийг илрүүлж чадсан гавьяатай хүн. Эрсдэл нь гэвэл Фрийдланд “Би эйч Пи” компаний эзэмшилтэй хайгуулийн лицензийг 37 сая ам. доллараар худалдан авч, 1200 метрийн гүнд өрөмдлөг хийж Оюутолгойн баялагийг илрүүлсэн. Энэ бол тухайн үедээ маш том эрсдэл байсан юм. Мөн өрөмдлөгийн хамгийн орчин үеийн техник технологийг Монголд нэвтрүүлсэн. Урьд өмнө Монголд хэзээ ч 1200 метрийн гүнд өрөмдлөгийн ажил хатуу, хүдрийн биет дээр хийж байгаагүй шүү дээ. Оюутолгойгоос гадна Нарийн сухайтын нүүрсний илэрцийн талбайд хэд хэдэн нүүрсний ордыг илрүүлж, одоогийн байдлаар нэг тэрбум гаруй өндөр чанартай нүүрсний нөөцийг тогтоогоод байгаа. Энэ хүний баялагийг үнэлж, хувьцаанд хөрвүүлэн, тэр босгосон мөнгөөр орд газрыг зах зээлийн эргэлтэд оруулж байгаа бизнесийн ил тод нээлттэй зарчим нь Монголд оруулах хөрөнгө оруулалтыг улам бүр нээлттэй болгож байгаа юм. Монголын төр энэ хүнийг алдаршуулж, гавьяагийн үнэлэх хэрэгтэй.
- Фрийдландыг Монголын улс төрчидтэй нийлж Оюутолгойг хямдхан “идлээ” гэх хардлага байнга явдаг шүү дээ?
- Энэ гэрээний муу тал нь наадах чинь шүү дээ. Манай төр засгийн унхиагүй, увиагүй, амин хувиа хичээсэн эрх мэдэлтнүүдэд учир байгаа юм. Манай төр засгийн тэргүүнүүд бүгдээрээ Фрийдландын зуучлагч болчихсон. Хамгийн анхны зуучлагч нь Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, түүний бие төлөөлөгч Канадад элчин сайд байсан Батсүх. Бас одоо “Оюутолгой” компаний ТУЗ-ын дарга, МУ-ын ерөнхийлөгч асан П.Очирбат, МУ-ын ерөнхий сайд асан Д.Содном нар. Мөн Оюутолгойн гэрээг магтан дуулагч, хамгаалагч, МУ-ын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 2003 онд ерөнхий сайд байхдаа 50 сая долларыг Фрийдландаас Оросын өр барагдуулах үед зээлдэж авч байсан. Ерөнхий сайд асан С.Баяр гэхэд 2009 онд МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар Оюутолгойн гэрээг дэмжүүлж, Оюутолгойн гэрээг УИХ дахь олонхи суудлаар түрий барьж батлуулж чадсан байдаг. Засгийн газрын бондоор барьцаалж жилийн 6.6 хувийн хүүтэй 150 сая ам. долларын урьдчилгаа төлбөрийг Фрийдландаас авч иргэн бүрт 21 000 төгрөг тарааж байсан шүү дээ. Мөн ерөнхий сайд асан Сү.Батболд Фрийдландаас Засгийн газрын бондоор барьцаалж 100 сая долларын зээл авч эх орны хишиг 22 000 төгрөгийг иргэдэд тараасан. За тэгээд Сангийн сайд асан С.Баярцогт, ЭБЭХ сайд асан Д.Зоригт зэрэг Монголд маш ашигтай гэрээ байгуулсан тухайгаа сайрхан магтаж, шагшин дуулагсад л байна. Ашигт малтмалын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч нар гэж цээжээрээ хамгаалагсад, Оюутолгойн сурталчилгаа нийтэлдэг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд “Оюутолгой” ХХК-д өртэй учраас магтан шагширдаг, хир халдаахгүй байна. Ингэж л хэдэн бор төгрөгийн төлөө Оюутолгойн гэрээний үнэнийг ялгаж чадахгүй болсон байна.
- Тэгэхээр Оюутолгой муу гэрээ болсон гэж дүгнэхэд манай улс төрчид буруутай болж таарав уу?
- Төрийн томчууд эрх ямбаа ашиглаж бүгд оролцсон учраас маш их улс төржсөн гэрээ. Монголчууд бид өөрсдөө зохиомлоор улс төржүүлээд, үймүүлээд байгаа юм. Тэрнээс Фрийдланд орж ирээд үймүүлээд , улс төржүүлээд багаа юм биш. “Оюутолгой ресрус” /“Айвенхоумайнз”/ компани уг нь маш нээлттэй компани. Гадаад зах зээлд бүх санхүүгийн тайлан тооцоо нь тоо ширхэгээрээ бичээстэй, бирж дээр нээлттэй нийтлэгдэж байгаа. Харин Монголд энэ тухай мэдээлэл хаалттай байна. Тийм учраас энэ гэрээний сайн мууг ялгах аргагүй. Гэхдээ Монголын хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой, хуулийн өмнө нэг л үнэн байх ёстой. Энэ бол Оюутолгойн гэрээ Монгол улсад одоо мөрдөгдөж байгаа хуулийн заалтад нийцүүлэн хийгдэх ёстой. Харин энэ гэрээ олон хуулийн заалтуудыг зөрчиж хийгдсэн гэрээ. Тийм учраас зайлшгүй засаж хуулинд нийцүүлж гэрээг өөрчлөх шаардлага байна.
- Тэгвэл яаж өөрлөх ёстой вэ? Ямар тохиолдолд монголчуудад ашигтай болсон гэж үзэх вэ?
- Гэрээний үр ашиг нь Оюутолгой ордыг ашиглах нарийвчилсан техник эдийн засгийн тооцоогоор тодорхойлогдох ёстой. Энэ тооцоог үнэн бодитой гаргахын тулд хэд хэдэн эдийн засгййн үзүүлэлтийг оновчлох ёстой. Үүнд Оюутолгой ордын зэс, алтыг агуулсан хүдрийн хагас үйлдвэрийн туршилтын үзүүлэлтүүд, ил уурхай, гүний уурхайгаас гарах уурхайн оновчтой хүчин чадал, хөвүүлэн баяжуулах технологийн метал авалтын итгэлцүүрүүд. Мөн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, зээл болон хувьцаат хөрөнгийн харьцаа, зах зээлийн үнэ, татварын тогтворжилт, гэх мэт олон хүчин зүйлийг харьцуулан тооцож хамгийн үр ашигтай, маш богино хугацаанд, металлын хамгийн доод үнийн түвшинд үр ашигтай ажиллах эдийн засгийн загвар, оновчлолыг гаргаж тооцох ёстой. Сангийн сайд асан С.Баярцогтын яриад байгаа нэг хоёр тоон үзүүлэлт байгаа л даа. Монголын талын ашиг нэрлэсэн үнээр 59%, өнөөгийн үнэ цэнээр 53% гэж. Эдгээр тоонууд энэ уурхай эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах боломжийг тодорхойлсон бодит тоон үзүүлэлт биш юм. Учир нь эдгээр тоонуудыг ЗГ-т зөвлөх үйлчилгээ үзүүлсэн Гоулдмэн Сагс менежмент зөвлөх компаний тоймлож гаргасан тойм тооцоо. Тэгээд ч эдийн засгийн үзүүлэлтийг 52 жилээр дискоунтлаж тооцсон байна лээ. Санхүү эдийн засгийн тооцоог 30 жилээс цааш дискоунтлаж тооцоход тойм тооцооны санхүү эдийн засгийн үзүүлэлтийн алдааг 25-30 хувьд хүргэдэг учир нь 30 жилээс цаашаа дискоунтын итгэлцүүрийн үзүүлэлт тэг рүү тэмүүлдэг. Тийм учраас сайд асан С.Баярцогтын яриад байгаа энэ Монголын талын үр ашигтай гэсэн тоон үзүүлэлт 25-30 хувийн алдаатай гэсэн үг. Нэг үгээр хэлвэл Монголын талын ашиг нэрлэсэн үнээр 51%, өнөөгийн үнэ цэнээр 42% болж буурч байна. Ийм л алдаатай тойм тооцоо байна. Уул нь нарийвчилсан тооцоо үнэлгээг 2010 оны 3-р сарын 25-нд хэлэлцүүлж батлуулсан Оюутолгой ордыг ашиглах ТЭЗҮ-ээр тодорхой болох ёстой байсан боловч мөн ажлын хэсэг нөөцийг буруу тооцсон. Эдийн засгийн тооцоонд алдаа гарсан тул Эрдэс баялагийн зөвлөл уг ТЭЗҮ-ийг засвартайгаар хүлээж авлаа гэж улс төржсөн шийдвэр гаргасан. Тийм болохоор одоогийн байдлаар Оюутолгой төслийн үр ашгийн тооцоо нарийвчилсан байдлаар гараагүй байна.
- УИХ-ын гишүүн С.Баярцогт, С.Ганбаатар нарын халз мэтгэлцээн ямар болох бол? Ямар үр дүн гарах бол оо?
- Сайд асан С.Баярцогт мэдээж өөрийнхөө хийсэн гэрээг хамгаалан, үр ашгийн тооцоогоо зөв гэж мэтгэлцэнэ. С.Ганбаатар гишүүн мэдээж бууж өгөхгүй. Хэдийгээр одоогийн байдлаар нарийвчилсан тооцоо дүгнэлт байхгүй ч гэсэн гэрээний зүйл заалтаар маргах байх. Миний бодлоор энэ бол зүгээр л нэг улс төржилт болох байх. Харин гэрээг сайжруулахын төлөө, Оюутолгой төслийн эрчим хүч хангамжийн талаар монголчууд бодох цаг болсон байх. Оюутолойн гэрээнд засаж сайжруулах зүйл, алдаа мадаг их байна. Энэ талаар бид жич ярина. Бид мэргэжилийн хүний хувьд энэ гэрээнд мониторинг хийж байгаа, шүүхээр шийдвэрлүүлэх зүйл ч байна.
- Өмнө нь Монголын Засгийн газар гадны компанитай цөөнгүй гэрээ хийж байсан. Монголд ашигтай гэрээ гэвэл алийг нэрлэх вэ?
- Ашигтай биш, ашиггүй болсныг нь нэрлэвэл амархан байх. Тамсагийн бүтээгдэхүүн хуваах гэрээ. Америкийн ”СОКО” интернэйшнэл гэдэг компанитай анх 30 жилийн хугацаагаар байгуулсан боловч Хятадын төрийн өмчийн “Дайчин” компанид талбайгаа зараад арилаад өгсөн. Энэ компани өнгөрсөн хугацаанд 5 сая барелль газрын тосийг ямар ч татваргүйгээр Хятад улс руу экспортолж, Монголын Дорнын талыг там болгосон. Улсын дээд шүүхээс газрын нөхөн төлбөрт хоёр тэрбум гаруй төгрөгийн хохиролыг иргэний нийгмийн байгууллагууд нэхэмжлээд гаргуулахаар боллоо. Монголын газрын тосны жилийн хэрэглээ болох 2 сая барелль нефть бүтээгдэхүүнийг бид маш өндөр татвартайгаар импортолж, дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувьтай тэнцэх хэмжээний зардлыг газрын тосон бүтээгдэхүүнд зарцуулж байна. Үүнээс харахад энэ гэрээ Монголд ямар ч ашиггүй, ач холбогдолгүй болох нь одоо харагдаж байна. 15 жилийн өмнө Монголын анхны ерөнхийлөгч П.Очирбат торгон дээлнийхээ энгэрийг газрын тосоор мялааж байсныг олон хүн санаж байгаа байх. Монгол улс газрын тостой болж, газрын тосны хараат байдлаас америк ах нарын тусламжтайгаар үүрд ангижирсан, маш ашигтай, сайн газрын тосны гэрээ байгуулсан гэж тухай үеийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр магтан шоудаж л байсан.
- Тэгвэл Бороогийн алтны ордын гэрээг юу гэж үнэлэх вэ?
- Бороогийн алтны ордыг ашиглах гэрээ. “Алтай трейд” ХХК, Канадын “Центрагоулд” компанитай 15 жилийн хугацаанд Бороогийн алтны ордыг ашиглах гэрээ хийгээд 5 жилийн хугацаанд Бороогийн 43 тонн алтыг татварын маш хөнгөлттэй, тогтвортой нөхцлөөр аваадд дуусгасан. Одоо яг энэ гэрээний нөхцлөөрөө Гацууртын ордыг нуруулдан уусгах технологоор ашиглах зөвшөөрлийг УИХ-ын сонгуулийн өмнө ЭБЭХ-ний сайдаас авсан байгаа. Тэгээд л дараачийн 60 тонн алтыг цөлмөх аяндаа мордсон байна. 2012 оны 1-р сард УИХ-аас тогтвортой байдлын гэрээ хийсэн эдгээр аж ахуйн нэгжүүдтэй өсөн нэмэгдэх нөөцийн татвар оногдуулах өөрчлөлтийг гэрээнд оруулах шийдвэр гарсан. Гэтэл одоо хүртэл дээрх гэрээнүүдэд өөрчлөлт оруулаагүй л байна. Энэ бас л Монголд ашиггүй гэрээ болох нь харагдаж байна. Эдгээр гэрээнүүдээс сургамж авч монголчууд бид баялагтаа эзэн сууж цааш цаашдийн гэрээнүүдийг маш нягт нямбай хариуцлагатай, үр ашгийг нарийн тооцож гэрээг хийх учиртай.
-Ярилцсанд баярлалаа.

Б.Баяр
Сэтгэгдэл (11)