Өнөөдөр “Камертон” хамтлагийн ахлагч дуучин Д.Болдын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр өнөөдөр 34 нас хүрч байгаа юм. Монголын рок, попын урлагт өөрийн гэсэн орон зайг хэдийнэ үүсгэж, “Камертон” хамтлагийнхаа уран бүтээлээс гадна бие даан “Хайрын хүч”, “440Hz”, “Амьдралын гол дүр”,”Only one” гээд дөрвөн ч цомгийн эзэн болсон тэрбээр авьяаслаг дуучнаас чадварлаг продюсер юм. 2010 оноос эхлэн “Монгол поп” урсгалыг нэвтрүүлж Монголын үндэсний
хөгжмийн урлагт цоо шинэ өнгө төрх, урсгалыг бий болгож чадсан дуучин Д.Болдод мянга мянган фенүүдийнх нь өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэе.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)