Засгийн газрын XI байрны хурлын танхимд өнөөдөр 14.00 цагт Улаанбаатар хотноо болох “Соёл ба хөгжил” олон улсын форумд зориулан “Соёлын өв судлал” эрдэм шинжилгээний бага хурал болно. Хурлын үеэр “Соёлын биет бус өвийн судалгаанд иж бүрэн хандах асуудал”, “Соёлын хөдлөх дурсгалын судалгаа”, “Соёлын үл хөдлөх дурсгалын судалгаа”, “Монголын соёлын статистикийн хүрээн дэх соёлын өвийн асуудал”. “Ази дахь Монголын үл хөдлөх дурсгалууд” сэдвээр эрдэм шинжилгээний хурлын хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн дунд өргөн хэлэлцүүлэг болох юм. Уг хурлаас гарах зөвлөмжийг “Соёлын чуулган”-д танилцуулж хэлэлцүүлэх аж. Нэгдсэн форум ирэх сарын 13,14-нд болох юм байна.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)