АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Сэнди хар шуурганд өртсөн Нью-Йорк хотод өчигдөр зочилсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Ерөнхийлөгч гамшгийн үеэр хань ижил, гэр бүл, найз нөхдөө алдсан хүмүүстэй уулзаж тайтгаруулсан байна. Сэнди хар шуурга арилаад 17 хоног өнгөрсөн хэдий ч тус хотод ямар ч гэрэл цахилгаан байхгүй байна. АНУ-д болсон Сэнди хар шуурганы улмаас 100 гаруй хүн амиа алдсаны 43 нь Нью-Йорк хотын иргэд байв. Тус хотын 25000 хүн тоггүй байгаа аж.
Барак Обама шуурганаас үүссэн галд 100 гаруй айлын гэр нь шатсан Queens болон зэргэлдээх Breezy Point дүүргүүднд нисдэг тэргээр зочилсон байна. Мөн тэрээр Staten Island дүүргийн эрүүл мэндийн төвд гэмтэж бэртсэн иргэдтэй уулзжээ.
Staten Island дүүрэгт зочлохдоо ерөнхийлөгч Орон сууц болон тогтвортой хөгжлийн нарийн бичгийн дарга Шаун Донованыг Нью-Йоркын ард иргэдэд туслахыг уриалжээ. Мөн даатгалын компаниудыг гамшигт нэрвэгдсэн хүмүүст гэр оронтой болоход нь туслахыг хүсчээ.
Сэнди хар шуурганд орон гэрээ алдсан иргэдийг орон сууцтай болгоход 30 тэр бум доллар болох аж.

Д.Идэр
Сэтгэгдэл (2)