Өнөөдөр Люмино хамтлагийн 14 жилийн ойн баярын тоглолт болох гэж байна. Тоглолт өнөөдөр, маргааш 22.00 цагаас “iLOFT” клубт болно. Люмино хамтлаг нь “Монгол улсын хөгжмийн дээд шагнал Пентатоник” наадмын 4 удаагийн, “UBS video music awards” наадмын 5 удаагийн, “Алтан Микрофон-2003”, “Хит авардс”, шагнал урамшил хүртэж байжээ. Хамтлагийн гишүүд бүгд СТАНийт урын сандаа 100 гаруй дуутай, 6 цомог, 33 видео клипийг хийж сонсогчиддоо хүргэж байсан хамтлаг юм. 2008 оноос хамтлагийн гишүүд тус тусдаа уран бүтээл хийж эхэлсэн ба хамтлагийн ахлагч МС(MCBEATZ) “Platinum beatz, Romantic beatz” цомгууд, “The Secret Of Rap” Хипхопын тухай өгүүлсэн ном, хамтлагийн гишүүн Анхаа “Introduction to Nomads” хөгжмийн цомгуудыг тус тус гаргаж, одоогийн байдлаар хамтлагийн гишүүн Бажигийн цомог гархад бэлэн болсон байна. Ирэх 15 жилийн ойгоо угтаж хийж байгаа тэдний эхний ажил нь энэ хүү бэсрэг хэмжээний тоглолт юм байна.
Сэтгэгдэл (1)