НҮБ-ын Хүн амын сангас эх хүүхдийн эрүүл мэнд, охид, эмэгтэйчүүдийн бүтээмжийг сайжруулах гол хүчин зүйл нь гэр бүл төлөвлөлт учир энэ сэдвийг онцолцолж хуралдсан байна.
Өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орны элитүүдийн хувьд хэзээ, хэдэн хүүхэдтэй болохоо төлөвлөдөг. Гэтэл хөгжиж буй орнуудын ихэнх хүн тэр дундаа ядуу иргэдийн хувьд хэдэн хүүхэдтэй болохоо шийдэх эрх мэдэл хомс, гэр бүл төлөвлөлтийн арга хэрэгсэл хүрэлцээгүй байна. Үүнээс үүдэж дэлхий дахинд 222 сая эмэгтэй хүсээгүй жирэмслэлтэд өртөх эрсдэлтэй байна. Энэ онд 80 сая эмэгтэй хүсээгүй жирэмсэлснээс тал нь үр хөндүүлэх магадлалтай байна. Харин тэднийг жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслээр хангавал 54 сая хүсээгүй жирэмслэлтээс сэргийлж, үр хөндөлтийг 26 хувиар бууруулах боломжтой хэмээн урьдчилан тооцоолжээ.
Манай улсын хувьд 2008 оны судалгаагаар нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 49.6 хувь нь жирэмслэхээс сэргийлэх арга хэрэглэдэг гэсэн дүн гарсан нь 2003 оны түвшнээс 8.8 хувиар буурсан үзүүлэлт. Тэр хэрээр үр хөндөлт ихэснэ гэсэн үг. НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч, хатагтай Аржентина Матавел Пиччин “Улс орнуудад 15-19 насны охид олноор хүсээгүй жирэмслэлтэд өртөж байна. Охид, эмэгтэйчүүд төлөвлөлтгүйгээр жирэмсэлбэл сургууль завсардах нь түгээмэл.
Сургуульдаа эргэж орж чадахгүйгээс тэд насан туршдаа ядуу амьдрах нөхцөл болж байна. АНУ-д хийсэн судалгаагаар өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охидын ахлах сургуулийн гэрчилгээ авах боломж 10 хувиар буурч, жилийн орлого нь 2400 ам.доллараар багассан байна. Харин гэр бүлээ төлөвлөвөл өндөр боловсрол эзэмшиж, нийгэмд байр сууриа эзэлж, үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөх боломжтой” гэж ярилаа.