АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж
ялагдсан Митт Ромни ялагдлынхаа шалтгааныг юу гэж үзэж байгаа талаар
өчигдөр ярьсныг “BBC” мэдээллээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж ялагдсан Митт Ромни ялагдлынхаа шалтгааныг юу гэж үзэж байгаа талаар өчигдөр ярьсныг “BBC” мэдээллээ.
Митт Ромни өрсөлдөгч Барак Обамаг үндэстний цөөнхөд бэлэг өгснөөр түнийг ялсан хэмээн буруутгасан байна.
Тэрээр “Ноён Обама африк америк болон испани гаралтай үндэстний цөөнхүүдэд, ялангуяа залууст их хэмжээний бэлэг өгсөн нь түүний ялалтын гол түлхүүр байсан” хэмээн хандивлагчиддаа хэлжээ.
Митт Ромни “Обамагийн сонгуулийн кампанит ажлынхан африк америк болон испани гаралтай иргэдээд их хэмжээний жүжгийн эмхэтгэл бэлэглэсэн нь түүнийг сонгоход хүргэсэн” гэжээ.
Массачесеттс мужийн амбан захирагч асан Мит Ромни 2010 онд Обамагийн баталсан “Боломжийн үнэтэй эрүүл мэндийн систем”-ийн акт нь түүнийг мөн олон хүн сонгоход хүргэсэн гэж үзжээ. Тэрээр африк америк гаралтай сонгогчдын хувьд энэ акт маш чухал зүйл байсныг хэлээд, “Жилд 25, 30, эсвэл 35 мянган долларын орлоготой иргэд эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй авч, ойролцоогоор 10 мянган доллараас чөлөөлөгдөж байхад хэнд ч таатай” хэмээн хэлжээ.
Сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрч олны өмнө илтгэл тавьснаас хойш анх удаа нийтийн өмнө дахин гарч ийм үг хэлсэн нь ихэд шуугиан тарьж байна.
11 сарын зургааны өдөр Митт Ромни их олон хүний санал авсан боловч олон саналын эрхтэй Охайя, Виржиния, Флорида мужид Обамад ялагдсанаар Барак Обама 332, Митт Ромни 206 төлөөллийн санал авч АНУ-н ерөнхийлөгчөөр дахин Барак Обама сонгогдсон юм.

Д.Идэр
Сэтгэгдэл (3)