Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж байгаа "Гэр хорооллын дахин төлөвлөлт, тохилог амины орон сууц" үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд зохиогдож байгаа энэ үзэсгэлэнд байгальд ээлтэй, хямд материалаар хийсэн олон янзын амины орон сууцаар барилгын компаниуд оролцож байна. Эдгээр орон сууцыг барихад хялбар, хамгийн удаандаа 14 хоногийн дотор босгох боломжтой аж. Мөн нарны эрчим хүч ашигладаг, цахилгаан халаалттай гэх зэргээр байгальд ээлтэй орчин үеийн технологи ашигласан гэдгийг үзэсгэлэнг зохион байгуулагчид хэлж байлаа. Ихэнхи барилгын материалыг дотоодын үйлдвэрээс авсан тул үнэ нь харьцангуй хямд байгаа гэдгийг хэллээ.
Үнийн хувьд дунджаар 1 мкв нь 500 000 төгрөг. Харин иргэд лизенг, зээлээр эдгээр амины орон сууцыг авах асуудлыг шийдээгүй байгаа аж. Худалдаж авахгүй ч гэсэн өөрсдөө амины орон сууц барихаар төлөвлөж байгаа бөол энэ үзэсгэлэнгийн орон сууцнуудаас технологи, материал, загвар дизайны шинэлэг санаа авч болох аж.
Үзэсгэлэн Сүхбаатарын талбайд ирэх 3-р сарын 16 хүртэл дөрвөн сар үргэлжлэн гарах юм.

Б.Баяр